Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО9 цаг 24 минутын өмнөЯвган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллана10 сар 21. 10:01ЗӨВЛӨМЖ: Сайжруулсан түлшийг ХЭРХЭН ЗӨВ галлах вэ?10 сар 21. 9:19НӨАТ: 10 сая төгрөгийн ХОЁР азтан тодорлоо10 сар 21. 9:1438 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо10 сар 21. 9:09Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 18. 9:09Ванягийн Нэргүй: “Миний хайрын зүг” тоглолт маань 31-нд болно10 сар 18. 9:08Байгууллагын логоны бүтэлгүйтсэн 15 тохиолдол10 сар 16. 13:10Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг улс төрөөс ангид томилж чадах уу10 сар 16. 10:30Агаарын чанар: Ургах наран, Баянхошуу орчимд маш их бохирдолтой10 сар 16. 10:28НИТХ анхны нийтийн сонсголоо шахмал түлшний асуудлаар хийнэ10 сар 16. 9:08ӨНӨӨДӨР: Хүнсний үзэсгэлэн худалдаа болно10 сар 16. 9:03Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно10 сар 16. 9:03Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 9:02Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52

Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ

/12-р сарын 26/  -  11 цаг 34 минут

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэдийн төлөөлөл төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:0 цагаас эхлэж 01:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал  нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам  зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад, Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулахБагахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа, Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах, Хан-уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулах, Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх, Сүхбаатар дүүрэг 5 номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC