Шинэ мэдээ

Пакистаны экс ерөнхийлөгч хоригдлоо6 сар 14. 12:08Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна6 сар 14. 11:23ГХ-ийн сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардан жагсана6 сар 14. 10:40УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана6 сар 14. 10:30Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана6 сар 14. 10:26Олон улсын ардын урлагийн их наадам боллоо6 сар 14. 10:03Үс шинээр засуулбал тохиромжгүй6 сар 14. 9:57Улаанбаатарт бороо орохгүй, 30 хэм дулаан6 сар 14. 9:56“Төрийн өмчийн компанийн захирлуудад орох орон байдаггүй юм уу”6 сар 12. 14:29Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав6 сар 12. 13:59Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлаар хаалттай хуралдаж байна6 сар 12. 13:54Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 12. 13:12"Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байна"6 сар 12. 11:51Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо6 сар 12. 10:33Хар тамхины асуудалд холбогдсон дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ6 сар 12. 9:53ЗГ:АТГ-ын бүтэц орон тоо, цалингийн хэмжээг хэлэлцэж байна6 сар 12. 9:46Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 12. 9:42Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна6 сар 12. 9:41Улаанбаатарт 22 хэм дулаан6 сар 12. 9:40Тэмбүү өвчнөөс сэргийлье6 сар 11. 17:01

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг баталлаа

/12-р сарын 27/  -  8 цаг 46 минут

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаас гаргах юм. 2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 166,3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Хөрөнгийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоодыг чадавхижуулах, кластерын системд шилжүүлэх, өндөр ашиг шимтэй мал, амьтан импортлох, нутагшуулах, тэжээл, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, технологи нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхэд  зориулна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

-  Сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 35 хувиар нэмэгдэнэ

-  Өсгөн үржүүлэх үхрийн тоо хоёр дахин, нэг малаас авах сүү, махны гарц 20 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээ 30 хувиар нэмэгдэнэ

-  Шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импорт 30, бусад сүүн бүтээгдэхүүний импорт 15 хувиар буурна

-  Өндөгний импорт 90, зөгийн балны импорт 70 хувь буурна

-  Эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж 40, техник, технологийн шинэчлэл 30 хувиар нэмэгдэх юм. 

Энэ хэрээр гадагшаа урсах их хэмжээний валют эх орондоо үлдэнэ  гэж тооцоолж байна. 2016 онд манай улс гаднаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл авахад 41 сая ам.доллар буюу 98 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. 2017 оны байдлаар энэ тоо 1,6 дахин өсч 64 сая ам.доллар буюу 160 орчим тэрбум төгрөгт хүрчээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC