Шинэ мэдээ

Пакистаны экс ерөнхийлөгч хоригдлоо6 сар 14. 12:08Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна6 сар 14. 11:23ГХ-ийн сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардан жагсана6 сар 14. 10:40УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана6 сар 14. 10:30Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана6 сар 14. 10:26Олон улсын ардын урлагийн их наадам боллоо6 сар 14. 10:03Үс шинээр засуулбал тохиромжгүй6 сар 14. 9:57Улаанбаатарт бороо орохгүй, 30 хэм дулаан6 сар 14. 9:56“Төрийн өмчийн компанийн захирлуудад орох орон байдаггүй юм уу”6 сар 12. 14:29Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав6 сар 12. 13:59Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлаар хаалттай хуралдаж байна6 сар 12. 13:54Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 12. 13:12"Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байна"6 сар 12. 11:51Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо6 сар 12. 10:33Хар тамхины асуудалд холбогдсон дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ6 сар 12. 9:53ЗГ:АТГ-ын бүтэц орон тоо, цалингийн хэмжээг хэлэлцэж байна6 сар 12. 9:46Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 12. 9:42Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна6 сар 12. 9:41Улаанбаатарт 22 хэм дулаан6 сар 12. 9:40Тэмбүү өвчнөөс сэргийлье6 сар 11. 17:01

Улаанбаатарт -18 хэм хүйтэн

/1-р сарын 4/  -  9 цаг 05 минут

МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна.

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 32-37 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  32-37 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

1 ДҮГЭЭР САРЫН 5-НААС 1 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC