Шинэ мэдээ

Пакистаны экс ерөнхийлөгч хоригдлоо6 сар 14. 12:08Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна6 сар 14. 11:23ГХ-ийн сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардан жагсана6 сар 14. 10:40УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана6 сар 14. 10:30Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана6 сар 14. 10:26Олон улсын ардын урлагийн их наадам боллоо6 сар 14. 10:03Үс шинээр засуулбал тохиромжгүй6 сар 14. 9:57Улаанбаатарт бороо орохгүй, 30 хэм дулаан6 сар 14. 9:56“Төрийн өмчийн компанийн захирлуудад орох орон байдаггүй юм уу”6 сар 12. 14:29Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав6 сар 12. 13:59Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлаар хаалттай хуралдаж байна6 сар 12. 13:54Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 12. 13:12"Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байна"6 сар 12. 11:51Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо6 сар 12. 10:33Хар тамхины асуудалд холбогдсон дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ6 сар 12. 9:53ЗГ:АТГ-ын бүтэц орон тоо, цалингийн хэмжээг хэлэлцэж байна6 сар 12. 9:46Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 12. 9:42Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна6 сар 12. 9:41Улаанбаатарт 22 хэм дулаан6 сар 12. 9:40Тэмбүү өвчнөөс сэргийлье6 сар 11. 17:01

Энэ оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав

/1-р сарын 4/  -  9 цаг 09 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид суурилсан бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зорилтод бүлгийн иргэдэд чиглэгдсэн үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах зорилтын хүрээнд 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлахаар шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн энэ оны анхны хурлаараа 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлаж байна. 2019 он бол Улаанбаатар хотын хувьд онцлогтой жил. Энэ онд Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиож байна. Тийм учраас хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн хөгжлийн чиглэлээр бүх төрийн үйлчилгээг хөгжлийн шинэ шатанд хүргэхийг зорьж төрийн байгууллагын бүх албан тушаалтан үүнд анхааруулан ажиллуулах болно. Түүхт ойн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц бүхий л салбарт иргэдийн оролцоотой хөгжлийг  сайжруулахаар зорин ажиллана” хэмээлээ.

Хурлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх ажлын талаар хэлэлцлээ. Энэ ажил нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж, иргэдэд үйлчлэх, төрийн үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршиж байгаа юм.

Мөн шинэ жилийн баярыг өнгөрүүлсэн тухай мэдээлэл, 2019 оны цэргийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой-Эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж байсан. Энэ 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлаж байна. Тиймээс зорилтод жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа ирүүлэх хэрэг байна” гээд “Төрийн албаны тухай хууль” шинэчлэгдэн энэ сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг 1-р улиралд багтаан зохион байгуулах, Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах, Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах, Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулах, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, нийслэлийн зарим хороог өөрчлөн зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгааг шинэчлэн гаргаж өгөх, Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх, Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор бүх төвшинд бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC