Шинэ мэдээ

Пакистаны экс ерөнхийлөгч хоригдлоо6 сар 14. 12:08Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна6 сар 14. 11:23ГХ-ийн сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардан жагсана6 сар 14. 10:40УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана6 сар 14. 10:30Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана6 сар 14. 10:26Олон улсын ардын урлагийн их наадам боллоо6 сар 14. 10:03Үс шинээр засуулбал тохиромжгүй6 сар 14. 9:57Улаанбаатарт бороо орохгүй, 30 хэм дулаан6 сар 14. 9:56“Төрийн өмчийн компанийн захирлуудад орох орон байдаггүй юм уу”6 сар 12. 14:29Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав6 сар 12. 13:59Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлаар хаалттай хуралдаж байна6 сар 12. 13:54Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 12. 13:12"Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байна"6 сар 12. 11:51Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо6 сар 12. 10:33Хар тамхины асуудалд холбогдсон дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ6 сар 12. 9:53ЗГ:АТГ-ын бүтэц орон тоо, цалингийн хэмжээг хэлэлцэж байна6 сар 12. 9:46Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 12. 9:42Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна6 сар 12. 9:41Улаанбаатарт 22 хэм дулаан6 сар 12. 9:40Тэмбүү өвчнөөс сэргийлье6 сар 11. 17:01

Ерөнхийлөгч гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл санаачилжээ

/1-р сарын 4/  -  9 цаг 17 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын чуулганы  хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж санал авсан бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Гэвч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зарим бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хуулийн төслийг өргөн мэдүүлэх тов тогтоохоос татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал хамаарахгүй гэж заасан байдаг.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2, 38.8-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад бусад ердийн хуульд заасан шаардлага хамаарахгүй. Хуулийн төсөлтэй холбогдуулан дагалдаж гарах хуулийн төсөлд одоо байгаа практикт Засгийн газраас баталсан аргачлалын дагуу зардлын тооцоо, төслийн үр нөлөөний үнэлгээ хийхгүй байгаа болно.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг маргааш өргөн барихаар боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC