Шинэ мэдээ

Пакистаны экс ерөнхийлөгч хоригдлоо6 сар 14. 12:08Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна6 сар 14. 11:23ГХ-ийн сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардан жагсана6 сар 14. 10:40УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана6 сар 14. 10:30Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана6 сар 14. 10:26Олон улсын ардын урлагийн их наадам боллоо6 сар 14. 10:03Үс шинээр засуулбал тохиромжгүй6 сар 14. 9:57Улаанбаатарт бороо орохгүй, 30 хэм дулаан6 сар 14. 9:56“Төрийн өмчийн компанийн захирлуудад орох орон байдаггүй юм уу”6 сар 12. 14:29Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав6 сар 12. 13:59Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын асуудлаар хаалттай хуралдаж байна6 сар 12. 13:54Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 сар 12. 13:12"Ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар авто машины зогсоолтой байна"6 сар 12. 11:51Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо6 сар 12. 10:33Хар тамхины асуудалд холбогдсон дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ6 сар 12. 9:53ЗГ:АТГ-ын бүтэц орон тоо, цалингийн хэмжээг хэлэлцэж байна6 сар 12. 9:46Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 сар 12. 9:42Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна6 сар 12. 9:41Улаанбаатарт 22 хэм дулаан6 сар 12. 9:40Тэмбүү өвчнөөс сэргийлье6 сар 11. 17:01

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

/1-р сарын 4/  -  13 цаг 22 минут

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгасан бол 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заасан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байна.

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй юм.

Дээрх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр хандсан боловч “…хуулийн төслийн бүрдүүлбэр дутуу, дагалдах хуулийн төсөлд зардлын тооцоо болон холбогдох бусад судалгааг хийх, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай гэх хуульд нийцээгүй шаардлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон амаар мэдэгдсэний улмаас энэхүү үйл ажиллагаа зогссон болно.

Хэдийгээр Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хууль тогтоомжийн төсөл боловсруулахад Засгийн газраас баталсан “хууль тогтоомжийн хэрэгцээ,  шаардлагыг  урьдчилан  тандан  судлах,  хууль  тогтоомжийн  төслийн  үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх” аргачлалуудыг мөрдөх тухай заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “нийт 24 төрлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эдгээр аргачлалыг баримтлахгүй байх” тухай маш тодорхой заасан байна.

Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.22-т “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас баталсан дээрх аргачлал хамаарахгүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой заасны дагуу өнөөдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Хуулийн төслийг өргөн барих хэрэгцээ шаардлага болон хуулийн төслийг өргөн барихтай холбоотой асуудлыг энд дарж дэлгэрэнгүй уншина уу.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC