Шинэ мэдээ

Визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо3 сар 26. 12:21Цасан шуурга шуурч, хүйтэрнэ3 сар 26. 11:47У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна3 сар 26. 11:06"Албан тушаалаа ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн явдал огт байхгүй"3 сар 26. 10:09“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 26. 8:32БНСУ-ЫН Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ3 сар 26. 8:31Үс засуулахад тохиромжгүй3 сар 26. 8:27Улаанбаатарт 2 хэм дулаан3 сар 26. 8:27Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа3 сар 25. 16:31"ЖДҮ-тэй холбоотойгоор УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан"3 сар 25. 14:35МАН-ын бүлэг С.Зориг агсны хэргийн талаар хуралдаж байна3 сар 25. 14:11Зургаан настай хүү осгож нас баржээ3 сар 22. 12:53Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурорын хууль бус бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэв3 сар 22. 11:08Чуулганы хуралдаан 15:00 цагт эхэлнэ3 сар 22. 8:57Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ3 сар 22. 8:56“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов3 сар 22. 8:50Чөлөөт, сонгомол бөхийн “U23" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс3 сар 22. 8:49Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ3 сар 22. 8:47С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан3 сар 22. 8:43Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо3 сар 22. 8:39

"Гэр бүл рүү маань хүртэл дайрч байна"

/1-р сарын 9/  -  16 цаг 42 минут

УИХ-ын Төрийн байгууллатын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  танилцуулсан.

Хуралдааны сүүлд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Тэрбээр "Сүүлийн үед над руу илтээр дайрч байгаа.  Гэр бүл рүү маань хүртэл дайрч байна. Төрийн ажил хуулийн хүрээнд явагдах ёстой  гэж би хувьдаа боддог. Энэ бүх яригдаж байгаа асуудлын үнэн худал нь тогтоогдож олон нийтэд бодитой мэдээллийг өгөх цаг нь ирэх байх. Идүүлсэн бут ургадаг гэж үг бий. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсгээ өгсөн. Би хуульзүйн үндэслэлтэй эсэхийг нягталж өгөөч гэж Төрийн байгуулалтын хороонд шилжүүлсэн.  Төрийн байгуулалтын хороо энэ асуудлыг УИХ-ын даргыг огцруулдаг таван үндэслэлд нийцэхгүй байна. Хуульд нийцэхгүй асуудал учраас байнгын хороогоор хэлэлцэхгүй гэсэн.  Хууль хяналтын байгууллагуудын  үйл ажиллагааг хэвийн явуулах ёстой гэж би боддог. Гэвч сүүлийн үед бүх хууль хяналтын байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй  ярих болсон. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус, үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдах ёстой. Аль нэг хуулийн байгууллагын даргыг би санаачилж санал болгож томилуулсан асуудал байхгүй" гэлээ. Ингээд   санал хураахад байнгын хорооны гишүүдийн  100 хувийн саналаар дэмжигдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC