Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ5 сар 24. 13:56"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"5 сар 24. 13:47ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү5 сар 24. 13:32Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ5 сар 24. 13:26Улаанбаатарт бороотой5 сар 24. 13:22"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

“Л.Болд гишүүн бол жинхэнэ хутган үймүүлэгч"

/1-р сарын 11/  -  10 цаг 41 минут

УИХ-ын нэгдсэн чуулган үүрийн 05.00 цаг хүртэл хуралдсан. Хуралдаанаар нэр бүхий гишүүдийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хуралдааны үеэр гишүүд үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Бид нарын дур зоргоороо ярьдаг явдал бүр хэрээс хэтэрлээ. Манай намын 64 гишүүн учраа олох асуудал Л.Болд гишүүнд хамаагүй л дээ. Өнөөдөр Л.Болд гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар 200 хүн цуглуулж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж хэвлэлийнхэнд ярьсан байна лээ. Би ордны коридорт Л.Болд гишүүнтэй таараад баримттай зүйл яриарай гэж хэлсэн. Гэтэл Тагнуулын хүмүүс тийм мэдээлэл өгсөн гэж байна лээ. Танд хэн гэдэг, ямар албан тушаалтай хүн тийм мэдээлэл өгснийг албан ёсоор нэрийг нь хэлээрэй. Тэгэхгүй бол цуст мөргөлдөөн зохион байгуулах гэж байна гэж намайг гүтгэсэн явдалд хуулийн байгууллагад хандана. Яг үнэндээ Л.Болд гишүүний мэдрэл зүгээр үү. Ийм хүмүүсийн үг үйлдэлд автаад, манай намын 64 гишүүн хоёр хуваагдаад сууж байгаад харамсч байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө энэ нам учир зүйгээ олоосой гэж үнэхээр хүсч байна. Манай намын ахмад гишүүд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг өрөөндөө дуудаад загнахгүй яасан юм бэ. Л.Оюун-Эрдэнэ мань мэтийн гишүүдэд шанаа өгсөн ч хамаагүй. Ингээд энэ нам эв зүйгээ олох боломж байсан шүү дээ. Өглөөний 04:00 цаг болж байхад нэг нь сайд болно гээд сууж байдаг. Зарим нь УИХ-ын даргын суудал онгойхыг хүлээгээд баярлаад сууж байдаг. Ард түмэн өдийд унтаж амарч байгаа. Тэгэхээр энэ мэт зүйлээ хэзээ болих вэ. Л.Болд гишүүн бол манай намыг 2020 онд ялагдаасай гэж бодож яваа. Л.Болд гишүүн бол жинхэнэ хутган үймүүлэгч шүү” хэмээн бухимдлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC