Шинэ мэдээ

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэснийг илрүүлжээ5 цаг 34 минутын өмнө#PrayDulguun:Хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна5 цаг 40 минутын өмнөБ.Хурц нарыг өнөөдөр шүүнэ5 цаг 52 минутын өмнөТҮЦ-д худалдаалж байсан хавчуургатай талхнаас хордсон 22 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна6 цаг 3 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй6 цаг 16 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна6 цаг 18 минутын өмнөИх хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлнэ.7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41

Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо

/1-р сарын 16/  -  9 цаг 04 минут

Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн африк мялзан өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал зарлан хуралдуулав.

Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо.

Юуны түрүүнд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэлээ.

Манай улсын нэр бүхий 10 аж ахуйн нэгж гахайн мах, махан бүтээгдэхүүн импортолж 74 цэгт, энэ цэгээс бусад газарт нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс эхний ээлжинд дээрх 10 аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байна. Мөн гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, кафе, баар, хоол, цайны 4250 газарт хяналт шалгалт, тандалт судалгаа явуулж эхэлжээ.

Цаашид өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор хийж, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ. Мөн гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэхээр боллоо. Энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй учир өвчилсөн гахайг устгаж булшлах юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц хөрөнгөөсөө гаргана. Мөн голомтын бүсээс хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээ авах юм.  Түүнчлэн хилээр зорчих иргэдийг гар тээш, ачаандаа гахайн мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулахаар боллоо.

Гахайн африк мялзан нь гахайнаас гахайд хавьтлын замаар халддаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтнүүдэд үхжилт үүсгэдэг вирусын гоц халдварт өвчин. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар БНХАУ, Польш, Молдав, Марокко, Израиль, Латви, Украин, Унгар, ХБНГУ, Япон, Болгар, Бельги, Словак, Румын гэсэн 14 улсад энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахай өвчилжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC