Шинэ мэдээ

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэснийг илрүүлжээ5 цаг 11 минутын өмнө#PrayDulguun:Хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна5 цаг 17 минутын өмнөБ.Хурц нарыг өнөөдөр шүүнэ5 цаг 28 минутын өмнөТҮЦ-д худалдаалж байсан хавчуургатай талхнаас хордсон 22 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна5 цаг 39 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй5 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна5 цаг 54 минутын өмнөИх хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлнэ.7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41

Хүүхдээ асарсан эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох санал гаргав

/1-р сарын 16/  -  10 цаг 48 минут

Улсын онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсон шийдвэр гаргалаа.

Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэл насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллээс үзвэл томуу, томуу төст өвчний өвчлөл улсын хэмжээнд 9.3, нийслэлд 7.1 хувьтай байна. Хүүхдийн батлагдсан 977 орны ачаалал өнгөрсөн долоо хоногт 73 хувиар нэмэгджээ. Иймээс том хүн, эмч, сувилагч нарын өрөөг сулласнаас гадна эмнэлгийн коридорт эвхдэг ор дэлгэн хүүхдүүдийг хэвтүүлж байна.

“Эвхдэг ор тавих нь хэвийн үзэгдэл биш. Гэхдээ өвдсөн хүүхдийг ор байхгүй гэж буцаахгүйн тулд гал унтраах маягаар авч байгаа арга хэмжээ. Цаашид 700-1000 ортой эмнэлэг барих цаг болсон. Ойрын өдрүүдэд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпитальд нэмэлтээр тасаг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд резидент эмч, АШУИС-ийн төгсөх дамжааны оюутнуудыг дайчилжээ. 

Хүүхдүүдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC