Шинэ мэдээ

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэснийг илрүүлжээ5 цаг 5 минутын өмнө#PrayDulguun:Хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна5 цаг 11 минутын өмнөБ.Хурц нарыг өнөөдөр шүүнэ5 цаг 23 минутын өмнөТҮЦ-д худалдаалж байсан хавчуургатай талхнаас хордсон 22 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна5 цаг 34 минутын өмнөҮс засуулахад тохиромжгүй5 цаг 47 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна5 цаг 49 минутын өмнөИх хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэлнэ.7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41

Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн

/1-р сарын 17/  -  8 цаг 37 минут

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC