Шинэ мэдээ

МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ5 цаг 32 минутын өмнөБ.Хурц нарын есөн хүнийг яллах, цагаатгах эсэхийг өнөөдөр шийдэх үү6 цаг 40 минутын өмнөНамын бүлэг, зөвлөл хуралдана6 цаг 45 минутын өмнөҮс засуулбал сайнтай нөхөрлөнө6 цаг 48 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 18 хэм дулаан6 цаг 49 минутын өмнөСурагчийн дүрэмт хувцас, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна8 сар 17. 13:53Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана8 сар 17. 13:22УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалал8 сар 17. 13:19Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 13:18Улаанбаатарт 20 хэм дулаан байна8 сар 17. 13:17Хөгц үүссэн иогурт худалдаалж байжээ8 сар 16. 17:12Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна8 сар 16. 17:06МАН-ын бүлэг нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй8 сар 16. 14:07Өнгөрсөн сард ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгджээ8 сар 16. 12:16Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь8 сар 16. 11:41Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана8 сар 16. 11:40Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна8 сар 16. 11:34МАН-ын бүлэг хуралдана8 сар 16. 11:28Үс засуулахад тохиромжгүй8 сар 16. 11:11Улаанбаатарт 19 хэм дулаан8 сар 16. 11:10

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

/1-р сарын 18/  -  8 цаг 33 минут

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Тиймээс та бүхэн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

    Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?

    • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадалгаа авч, гэртээ эмчлүүлээрэй.
    • Халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
    • Амны хаалт байнга зүүж хэвших
    • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
    • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
    • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
    • Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
    • Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
    • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC