Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

/1-р сарын 24/  -  9 цаг 48 минут

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, ЕС-ын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр,

“Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид  суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохыг зорьж байна. Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжиж, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнд та бүгдийн мэдлэг, ур чадвар, нэгдсэн бодлого, санал шүүмжлэл нарийвчилсан судалгаа мэдээлэл хэрэгтэй юм. Төр хувийн хэвшлийн түншлэл бол улс орны хөгжлийн гарц. Засгийн газар, үйлдвэрлэгч, хэрэглэгч буюу ард иргэд бие биеэ ойлголцож ажиллах ёстой. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл аж үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй. Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих болно. Зөвлөлийн гишүүд та бүхэн оновчтой бодлого гаргаж,  аж үйлдвэрийн салбарыг хөл дээр нь босго”, хэмээн үүрэг өгөв.

“Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн гишүүд аж үйлдвэрийн салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтын тайлан, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оруулах санал зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, татварын орчныг таатай болгох, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх тухай зэрэг асуудал хөндсөн долоон илтгэлийг сонсож  хэлэлцэн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

Хуралдаанд УИХ-ын нэр бүхий гишүүд, яамдын сайд нар оролцож мэргэжлийн холбоодын гишүүдийн тавьсан асуултад хариулж, татварын болон тендерийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийн талаар мэдээлэл сонсов.

Үйлдвэрлэл эрхлэгчид улирал тутамд биш жилд нэг л удаа татварын тайлан өгч байх, НӨАТ-ын буцаан олголтыг 60 хувьд хүртэл нэмэгдүүлэх, салбар, салбар дахь монополийг задлах, эхлэлтийн хөрөнгийн зээлийн төлөлтийг урт хугацааны дараа эхлүүлж байх, хүүг нь гурван хувиас ихгүй байлгах, тендерийн хороодын үнэлгээг ил тод болгох, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэгдсэн цахим худалдааны хуудас бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах  шаардлагатай зэрэг тодорхой саналуудыг гаргав. Мөн төр томоохон худалдан авагчийн хувьд эх оронч худалдан авалт хийхийг уриалав. Тэдний энэхүү саналыг Ерөнхий сайд бүрэн дэмжиж  ажиллахаа илэрхийлэв.  Монгол Улс улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад  тус тус  1-1,2 их наяд  төгрөгийн худалдан авалт хийснээс 40 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд очсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC