Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Эрүүл саруул цэргийн албанд мордсон хүү харамсалтайгаар нас барлаа

/1-р сарын 24/  -  16 цаг 41 минут

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг /2019.01.22/ харамсалтайгаар амь насаа алджээ. Уг асуудал хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөд маш олон шүүмжлэл дагуулж эхлээд байна. Учир нь талийгаачийн нуруу орчимд хөхрөлт үүсч, цус хурсаныг харуулсан зургийг ар гэрийнхэн олон нийтэд дэлгээд байна. Тиймээс талийгаачийн бүлийнхэн гадны нөлөөтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Энэ талаар талийгаачийн ах зарим цахим сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр “Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр бүх юм тодорхой болох байх. Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь биен дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ” амьсгаа давчдаад байна гэхэд баашиллаа гээд нүдэж. Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход нь ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн гэж хэлсэн гэсэн. Энэ намар сургуулиа төгсөөд цэрэгт явсан” гэсэн юм.

Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Уг хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хашиж байсан Эрдэнэт хотод оршин суух 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй гэсэн хариу гарсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна” гэжээ.

Цэргийн албаа хааж байгаад амь насаа алдсан тохиолдол нэг биш удаа гарч буй нь харамсалтай байна. Уг нь цэргийн албанд анх татахдаа тухайн хүнийг хөлний үзүүрээс толгой хүртэл эрүүл эсэхийг нь шалгаж цэргийн албанд тэнцүүлдэг. Гэтэл цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр “гаднын нөлөөгүй” хэмээн дүгнэсэн нь мөн л олон нийтийг гайхшралд оруулаад байна. Тиймээс салбарын сайд Н.Энхболд энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж, холбогдох албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцохыг харах үлдлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC