УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд зохион байгуулж буй гэхэд болно. Тийм дээ ч “УИХ-ын даргыг олонхийн саналаар огцуулах тухай” хуулийн төслийг УИХ-аар батлуулсан.
Ингэснээр Ж.Батзандан нарын гишүүдийн тэмцлийн үр дүн гарлаа ч гэж зарим нэгэн үзэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэрийн дансанд 200 сая төгрөг гэнэт оржээ. Энэ талаар Ж.Батзандан гишүүн өөрийн твиттер хуудастаа мэдээлсэн байна. Тэрбээр “Гүтгэлэг, дайралт, доромжлол бүхнийг тэвчээртэй харж, сонсож байна. Хаанаас, хэн яах гэж явуулж байгааг мэдэж байна. Би худал хэлж, хулгай хийх гэж төрөөгүй бүү санаа зов” гээд 200 сая төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн баримт бүхий хуулгийг хавсарган нийтлэсэн байна. Үүнийг харсан олон нийт түүний шударга ёсны төлөөх тэмцлийг зогсоох гэж буй оролдлого ч гэж харж байгаагаа илэрхийлж байна.
Сэтгэгдэл бичих