Шинэ мэдээ

“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүхдээ 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн”4 сар 18. 16:46Хотын даргын шинэхэн орлогчийн "тэнэг" үйлдэл4 сар 18. 11:52УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана4 сар 18. 10:54Жагсаалын бэлтгэлд 4300 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо4 сар 18. 10:51Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар зарлиг гаргалаа4 сар 18. 10:05Гамшгаас хамгаалах дадлага сургууль Сүхбаатарын талбайд боллоо4 сар 18. 10:02Үс шинээр засуулбал эд, мал арвидна4 сар 18. 10:00Улаанбаатарт 16 хэм дулаан байна4 сар 18. 9:59"Хэрэг гарсан насосны станцыг нэн даруй цэвэрлэх шаардлагатай байна"4 сар 17. 15:12Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагууд хууль зөрчсөөр байна4 сар 17. 12:58Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:49Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсэг байгууллаа4 сар 17. 9:45Төв цэвэрлэх байгууламжинд ноцтой осол гарч 4 хүн нас барлаа4 сар 17. 9:37Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 сар 17. 9:29Улаанбаатарт хур тунадас орохгүй4 сар 17. 9:29Хуурамч тамга тэмдэг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байжээ4 сар 16. 16:01“Миний охин яаж ч бодсон 13 давхраас үсэрч амиа хохироох хүмүүжилтэй хүүхэд биш”4 сар 16. 13:03Түймрийн голомтод 300 гаруй хүн ажиллаж байна4 сар 16. 12:3141 настай О хүзүүндээ хүрэн өнгийн тэлээгээр боолгуулсан байдалтай нас баржээ4 сар 16. 10:10Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно4 сар 16. 10:03

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл боловсруулжээ

/1-р сарын 28/  -  14 цаг 56 минут

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барих гэж байгаа тухайгаа онцолсон юм. Энэ талаар ""Олон иргэд, сонгогчдын саналыг үндэслээд, сүүлийн үед болж буй үйл явдлуудыг хараад уг хуулийн төслийг санаачлах зүй ёсны шаардлага байна гэж харлаа. Маш олон иргэд сонгогчид УИХ-д сонгогдсон гишүүд ёс зүйгүй, төрт ёсны уламжлалыг мөрдөхгүй, олон худлаа амлалт өгч байгаа зэрэг асуудлаар уулздаг байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй байсан. УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө дуусгах таван тохиолдол бий. Үүнд, нас барсан, өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан, хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан, үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан гэсэн чөлөөлөх заалтууд байдаг.

Харин Канадад сонгогчдын 25 хувь нь гишүүнийг чөлөөөлөх гарын үсэг зурсан бол, БНХАУ-д 10 хувь, Нигерт 50 хувь гээд маш олон улсад эрх зүйн зохицуулалт байдаг юм байна. Тиймээс парламентын засаглалтай, ардчилсан улс оронд байдаг заалтыг судалсны үндсэн дээр сонгогчдын сонгох болон эгүүлэн татах эрхийг ижил түвшинд хүргэхээр хуулийн төслийг санаачилсан юм.

Тодруулбал, тухайн тойргийн нийт сонгогчдын 1/3 нь санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа аж. Ингэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга иргэдийн уг саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авч батлах шаардлагагүй" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC