Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

ЧУУЛГАН: УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

/1-р сарын 29/  -  9 цаг 01 минут

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу олонх УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх боломж бүрдсэн юм.

Уг хууль өнгөрсөн баасан гарагаас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

Ингэхдээ гишүүдийн зүгээс уг асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөхийг хүссэн юм. Тэгвэл УИХ-ын даргын зөвлөл уг асуудлыг хэлэлцээд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулж нэн яаралтай горимоор хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд  “Би албан тушаалтай зууралдахгүй.  Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байна.  Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлээд байна.

Дашрамд сануулахад УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэгийн тухай хуулийн дагуу нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC