Шинэ мэдээ

“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүхдээ 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн”4 сар 18. 16:46Хотын даргын шинэхэн орлогчийн "тэнэг" үйлдэл4 сар 18. 11:52УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана4 сар 18. 10:54Жагсаалын бэлтгэлд 4300 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо4 сар 18. 10:51Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар зарлиг гаргалаа4 сар 18. 10:05Гамшгаас хамгаалах дадлага сургууль Сүхбаатарын талбайд боллоо4 сар 18. 10:02Үс шинээр засуулбал эд, мал арвидна4 сар 18. 10:00Улаанбаатарт 16 хэм дулаан байна4 сар 18. 9:59"Хэрэг гарсан насосны станцыг нэн даруй цэвэрлэх шаардлагатай байна"4 сар 17. 15:12Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагууд хууль зөрчсөөр байна4 сар 17. 12:58Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:49Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсэг байгууллаа4 сар 17. 9:45Төв цэвэрлэх байгууламжинд ноцтой осол гарч 4 хүн нас барлаа4 сар 17. 9:37Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 сар 17. 9:29Улаанбаатарт хур тунадас орохгүй4 сар 17. 9:29Хуурамч тамга тэмдэг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байжээ4 сар 16. 16:01“Миний охин яаж ч бодсон 13 давхраас үсэрч амиа хохироох хүмүүжилтэй хүүхэд биш”4 сар 16. 13:03Түймрийн голомтод 300 гаруй хүн ажиллаж байна4 сар 16. 12:3141 настай О хүзүүндээ хүрэн өнгийн тэлээгээр боолгуулсан байдалтай нас баржээ4 сар 16. 10:10Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно4 сар 16. 10:03

Ерөнхийлөгч Х.Баттулга: "Цэвэр агаар" сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд сул чөлөөтэй явсаар байна

/1-р сарын 30/  -  14 цаг 00 минут

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд болж байна. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Хуралдааны эхэнд утааны асуудлаарх Ерөнхийлөгчийн танилцуулгыг хийлээ. 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Байгууллага хоорондын уялдаа холбоо үнэхээр хангалтгүй байна. Засгийн газар, Нийслэл ажлаа хийгээч ээ. Ипотекийн зээлэнд гэхэд Эдийн засгийн байнгын хороонд асуудлыг авчирч байгаад Өргөдлийн байнгын хороо ярьж байгаад 149 тэрбум гаруй төгрөг суулгасан байсныг 600 орчим тэрбум болгож нэмэгдүүлсэн. Энэ эх үүсвэрийг гэр хорооллын иргэдийг Ипотекийн зээлэнд хамруулах эхний ээлжний боломж гэж харж байна" гэв. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат "Утааны асуудлаар анх удаа Ерөнхий сонсгол явуулж байгаа нь маш зөв асуудал. Үүнийг аль эрт явуулах байсан. Дөрвөн гамшиг байгаад байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, зах замбараагүй хаяж байгаа хогны асуудал, усны бохирдол. Өнөөдөр бид үүний нэгийг нь яаж шийдэх вэ л гэж яриад сууж байна. Дөрвөн гамшгийг дөрвүүлэнг нь унтраах цогц асуудлыг яримаар байна. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг байна. Үүний ОО-ийн асуудлыг шийдэж чадаж байна уу. Энэ бол хөрсний бохирдол. Хөрсөнд хаяж байгаа бохирдол усны бохирдлыг бий болгож байна" гэлээ. 

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. Тэрбээр "Маш олон байгууллагаас маш олон хүн ирсэн өргөтгөсөн хуралдаан болж байна. Гэхдээ танин мэдэхүйн мэдээллүүдээ хоорондоо солилцдогоо одоо болимоор байна. Энэ мэдээллийг хэдэн жил ярилцаж, хоорондоо солилцов. Тоо нь ихдээд, хохирол нь ихдээд л байдаг. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл ихдээд л байдаг. Гадаадаас бөөн хүмүүс ирчихсэн юм шиг л бие биендээ утаа тэгсэн байна, барилга ингэсэн байна, тэр мөнгө хүрэхгүй, энэ мөнгө хүрэхгүй байна гээд л танин мэдэхүйн юм яриад чухал царайлаад ажил хийж байгаа юм шиг суугаад байна. Одоо болъё оо. Шийдэж цөхөөд байх юм ердөө байхгүй. Сэтгэл байвал хийчихнэ. Мөнгөгүй гэж ярьдагаа боль. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа.

Энэ сонсголоор энэ Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй гармаар байна. Шийдлүүд гарга. Хөдөөг хөгжүүлэхийн тулд малчдыг орлоготой болго. Малчдын орлогыг бий болгох нь технологийн асуудал. Хөдөө аж ахуйн биржийг хөгжүүл. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Дагуул хотуудаа байгуулмаар байна. Ажилгүйдэл ядуурлыг орлоготой нь барьцалдуулж байж, утаанаас сална. Барилгын сайд Х.Баделхантай уулзсан. Ерөнхий сайд нь байлцсан. БОАЖ-ын сайдтай зургаа, долоон удаа уулзаж байна. Утааны асуудлыг ингэж ингэж шийднэ шүү гэж зөндөө хэлсэн. Малчдыг орлоготой болгохын тулд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад 3-5 жилээр малчдын орлогыг худалдаж авах гэрээг хийе. Ингээд 3-5 жилээр орлогоо баталгаажуулсан хүн чинь малаа маллана. Ингээд малыг эрүүлжүүлэх ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Мөнгөгүй гээд байвал бүх юм бүтэхгүй. Хамгийн харамсалтай нь, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга нь өөрөө утаагүй зуух зарсан компанитай холбоотой байгаад байна. Утаагүй зуух байхгүйг дэлхий нийтээрээ баталчихаад байхад 100-аад тэрбум төгрөгийн зуух шахсан. Одоо туршилт хийгээд яваад байна. Энэ бол маш олон хүүхдийн амиар туршигдсан.

Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна. Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах", "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-ийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна" гэсэн юм. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулахын тулд 220 мянга гаруй айлыг сайжруулсан түлш хэрэглүүлж байна. Бид яндангийн тоог цөөлөх ёстой. Ингэхийн тулд цахилгаанаар халдаг дэвшилтэт технологуудыг хэрэглэх ёстой. Өмнө нь төр аль нэг бүтээгдэхүүнийг аваад ард иргэдэд 100 хувь тараадаг байсныг болъё гэсэн байр суурьтай байгаа. Мэргэжлийн байгууллагууд тухайн бүтээгдэхүүнд мэргэжлийн дүгнэлтээ гаргах ёстой. Хоёрдугаарт, санхүүгийн эх үүсвэр баталгаат чанар дээр нь төр хувийн хэвшил, банк 3 хамтраад ажилламаар байна" гэв. 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Танин мэдэхүйн зүйл ярилаа. Гишүүд анх нэг нэгнийгээ харж явж байгаа юм шиг нэгнээсээ асуулт асуугаад л хариулт аваад байх юм. Салбарын сайд нь нэг туршилт амжилтгүй боллоо зэрэг юм яриад суух юм. Одоо шийдэл яриач ээ. Та бүхний ярьж байгаа зүйлд шинэ юм нэг ч алга. Хуулийн дагуу хуралдаж байх зуур хууль бусаар хүн үхээд байна. Хурлын дарга дэгээ өөрчлөөд шийдлээ яриад яв л даа. Та бүхний танилцуулгаас ямар ч үр дүн гарахгүй. Нөгөө ярьдагаа л ярина ш дээ. Шийдэл ярь. Утааны асуудал нам харгалзахгүй хордуулж, урагт бас нөлөөлж байгаа шүү." хэмээн шүүмжиллээ. 

www.zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC