Шинэ мэдээ

“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүхдээ 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн”4 сар 18. 16:46Хотын даргын шинэхэн орлогчийн "тэнэг" үйлдэл4 сар 18. 11:52УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана4 сар 18. 10:54Жагсаалын бэлтгэлд 4300 гаруй ажилтан, алба хаагч оролцлоо4 сар 18. 10:51Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар зарлиг гаргалаа4 сар 18. 10:05Гамшгаас хамгаалах дадлага сургууль Сүхбаатарын талбайд боллоо4 сар 18. 10:02Үс шинээр засуулбал эд, мал арвидна4 сар 18. 10:00Улаанбаатарт 16 хэм дулаан байна4 сар 18. 9:59"Хэрэг гарсан насосны станцыг нэн даруй цэвэрлэх шаардлагатай байна"4 сар 17. 15:12Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагууд хууль зөрчсөөр байна4 сар 17. 12:58Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна4 сар 17. 9:49Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсэг байгууллаа4 сар 17. 9:45Төв цэвэрлэх байгууламжинд ноцтой осол гарч 4 хүн нас барлаа4 сар 17. 9:37Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 сар 17. 9:29Улаанбаатарт хур тунадас орохгүй4 сар 17. 9:29Хуурамч тамга тэмдэг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байжээ4 сар 16. 16:01“Миний охин яаж ч бодсон 13 давхраас үсэрч амиа хохироох хүмүүжилтэй хүүхэд биш”4 сар 16. 13:03Түймрийн голомтод 300 гаруй хүн ажиллаж байна4 сар 16. 12:3141 настай О хүзүүндээ хүрэн өнгийн тэлээгээр боолгуулсан байдалтай нас баржээ4 сар 16. 10:10Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно4 сар 16. 10:03

Их хурал М.Энхболдыг чөлөөлж байх зуурт шүүх С.Баярцогтыг суллалаа

/1-р сарын 30/  -  15 цаг 22 минут

Сүүлийн хэдэн сарын турш олны анхаарлын төвд байж, УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан нэгэн “асуудал” өчигдөр шийдэгдлээ.

Учир нь өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Чуулганд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь М.Энхболдыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг өгсөн байна.

Нийтээрээ энэ зүгт харж байхтай давхцан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх нэгэн шийдвэрийг гаргалаа. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж байсан юм.

Өнгөрсөн 2018 оны дундуур түүнийг нэг сар гаруй цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаж байлаа. Харин энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчаар татагдсан Сангийн сайд асан С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “…Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэж мэдээлж байв.

Мөн энэ сарын 25-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “…Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан байдаг.

Үүний дараа гэрээ байгуулагдан хэрэгжиж, гэрээ хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орсон. Энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Ингэхээр С.Баярцогт “Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигч байсан нь тогтоогдож байна гэсэн үг. Гэтэл чоно борооноор гэдэг шиг бүх нийтээрээ УИХ-ын дарга М.Энхболд огцрох эсэхийг харж суусан тэр цаг дор С.Баярцогтыг суллаад явуулжээ.

Ер нь бол Монголын шүүхээр хувьцаа эзэмшигч асан, гэрээг нь баталж өгсөн С.Баярцогтыгоо суллуулсан “Рио Тинто”-гийн бяр хүч, нөлөө манай улсын хууль шүүхийн байгууллагад маш их юм гэдгийг мэдрүүлэв.

Хамгийн гол нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө “Рио Тинто” компанийн хувьцааг худалдаж авсан. Дараа нь өөрөө “Рио Тинто”-той Монголын Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хэрэгжсэний дараа хувьцааг үнэд орсны дараа бусдад арилжаалж, өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон. Энэ нь АТГ-ын шалгалт, прокурорын хяналтаар тогтоогдсон. Тиймээс яллагдагчаар татагдсан С.Баярцогтыг сулласан шүүх байгууллага юу хийж байгаагаа бодсон эсэх нь сонин байна.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC