Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Д.Дамба-Очир гишүүн Орхоныг орхиж, Дундговийг “усалж “эхэлжээ

/1-р сарын 31/  -  10 цаг 21 минут

Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд орон нутгийнхаа “Сайн малчны” шагналыг гардуулж явна. Нэг үгээр хэлбэл гишүүд “Сайн малчны” шагнал гардуулах нэрийдлээр өөрсдийнхөө пиар болоод дараагийн сонгуулийн сурталчилгааны ухуулгаа давхар хийж буй хэрэг л дээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Б.Цолмонбаатар, Говь-Угтаал сумын хоёрдугаар багийн малчин С.Баянмөнх, Эрдэнэдалай сумын тавдугаар багийн малчин М.Галбадрах, Хулд сумын гуравдугаар багийн малчин Л.Өлзийбат нарт “Монгол Улсын Аварга Малчны” шагналыг тус тус гардуулан өгчээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хоёр дахь удаагаа Дундговь аймгийн сайн малчны шагналыг нь гардуулж өгч буй аж.

 Уг нь бусдын жишгээр бол тухайн орон нутагт нэр дэвшиж, сонгогдсон гишүүд нь дээрх томоохон шагналыг гардуулж өгдөг.  Гэтэл Орхон аймгаас сонгогдсон гишүүн тус аймагт "Сайн малчны" шагнал гардуулж яваа нь олны анхаарлыг татсан бололтой.  Гэхдээ Д.Дамба-Очир гишүүн тус аймагт зөвхөн шагнал гардуулах төдийнхнээр ирж очдоггүй гэнэ. Өнгөрсөн жилээс эхлэн Дундговь аймгийг ойр ойрхон зорих болсныг нутгийнхан андахгүй юм билээ. Өөрөөр хэлбэл, 2020 онд нэр дэвших тойргоо “усалж” буй хэрэг юм. Тойрог “усална” гэдэг нь улс төрийнхны хэлдэгээр байн байн очиж, тухайн тойргийн зарим нэг асуудлыг шийдэж, иргэдтэй уулзалт зохион байгуулах зэргийг хэлдэг гэсэн үг. Ийнхүү Д.Дамба-Очир гишүүн хоёр удаа сонгогдсон Орхон аймгаа орхин Дундговь аймгаас 2020 онд нэр дэвшихээр бэлдэж эхэлжээ. Түүний өөрийн цахим хуудаст Дундговь аймагт ажилласан мэдээлэл болон зурагнууд олноороо харагдана лээ.  

Өнгөрсөн жил гэхэд л Дундговь аймгийн малчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан, мөн малчдын хотонд өвс, тэжээл хүргүүлсэн гээд дурьдаад байвал олон зүйл байна. Тэр ч бүү хэл Дундговь аймгийн удирдлагуудыг Хайнань-д аваачиж амраасан гэдгийг ч нутгийхан андахгүй юм билээ.

2016 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймгаас сонгогдсон ч нутаг орондоо хийж, гийгүүлсэн зүйлгүй гэж нутгийнхан шүүмжилдэг байна. Д.Дамба-Очир гишүүний оруулсан пост, мэдээлэл дор түүнийг “Эрдэнэтэд очих нүүргүй” гэж шүүмжилсэн сэтгэгдэл олноороо харагдсан.

Юутай ч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2020 оны УИХ-ын сонгуулиар Дундговь аймгаас нэр дэвшихээр эртнээс бэлдээд эхэлжээ. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдоод Дундговийг Орхон шиг хаячихгүй л  бол яамай хэмээн халаглан суух хүмүүс цөөнгүй байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.121Zochin   • 2 сарын 1. 20 цаг 27 минут

Dundgovios Zail sda

72.35.247.132Zochin   • 1 сарын 31. 10 цаг 38 минут

kkk

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC