Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд хэнийг УИХ-ын дарга болгох асуудал олон нийтийн дунд таамаг төдий явсан. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байна. Хуралдаанаар Ц.Нямдорж, Д.Оюунхорол нарын нэр яригдаж байсан боловч Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлжээ. Ийнхүү Ерөнхий сайдын саналыг Удирдах зөвлөл олонхиороо дэмжсэн гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл бичих