УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох эсэхийг хэлэлцээд 95.2 хувиар дэмжлээ.
Мөн үүний дараагаар Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн Г.Занданшатар нь УИХ-ын шинэ даргаар томилогдон ажиллахаар болж УИХ-ын даргын тамгыг хүлээн авлаа.
Сэтгэгдэл бичих