Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ2 цаг 6 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна3 цаг 43 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа4 цаг 51 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна4 цаг 56 минутын өмнөБайнгын хороод хуралдана4 цаг 58 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 цаг 59 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна5 цагийн өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

Сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилжээ

/2-р сарын 18/  -  9 цаг 10 минут

Эрчим хүчний яамнаас зарласан сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгуулахаар тус яаманд хандаад байна.

“Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулжээ. Гэвч ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдов.

Тухайлбал, “Монголын Үнэн” сонинд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу 3 иргэн материал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Өнөөдөр” сонинд дахин зар байршуулсан байна. “Өнөөдөр” сонинд байршуулсан зарын дагуу иргэдээс материал ирүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “эрчим хүчний болон дулааны инженер, англи, орос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх” гэсэн нарийвчилсан үндсэн шаардлагуудыг “инженер”, “англи хэлний зохих мэдлэгтэй” гэж өөрчлөн зарлажээ.

Дээрх өөрчлөлтийг оруулсан үндэслэлээ тайлбарлахдаа “төсөл хэрэгжүүлэх газар зүйн байршил, хэрэгжих ажлын техникийн шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж байгаа ч энэ талаар ажлын хэсгийн хуралдааны шийдвэр гаргаагүй байна.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байх тул төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгдлээ.

Эх сурвалж:АТГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC