Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

/2-р сарын 21/  -  8 цаг 40 минут

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан юм. Энэхүү зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд  хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Ерөнхий сайд,

-Манай эрдэмтэн, судлаачид өнөөгийн нийгэмд тэгш байдал, шударга ёс, сахилга, хариуцлага, дэг журам алдагдсантай холбоотой нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун уруудан доройтсон болохыг судлан тогтоосон байна.

Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, умартах, бүр үгүйсгэххандлага хүртэл цухалзаж, гадныкино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Товчхондоо манай иргэдийн оюун санааны дархлаа сул байна гэж би үздэг.

Хүүхэд, залуус маань өөр ахуй соёлыг илүү шүтэж, даган дуурайж, түүнд автаж байгаад би Монгол хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч санаа их зовж байна.

Түүнчлэн манай ард иргэдийн өнөөгийн амьдралын нөхцөл байдал, нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээ, олон түмний ярьж хэлж буй зүйл нь манай нийгэмд ёс суртахуун, ёс зүй алдагдсан болохыг давхар нотлож байна.

“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж мэргэд сургадаг

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, эх дэлхий газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, энэрэх ариун сэтгэлтэй, энгийн даруу уужуу тайван холч ухаантай, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч, эх оронч - эрэлхэг зоригтой МОНГОЛ ИРГЭН мөн гэдэгт би бат итгэдэг.

Иймээс бидэнд хийх асар их ажил байна.

Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл олон жил уул уурхай ярилаа, одоо ч  ярьсаар л байна. Мөн их мөнгөтэй болж сайхан амьдрах талаар  ярьсаар л байгаа.

Мэдээж эдийн засгаа өөд нь татаж өөдрөг, сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартан цалгардуулах учиргүй.

Та бид үндэснийхэл бичиг, соёл, түүхээсудланмэдсэн, оюунсанааныуламжлалтөвөөэрхэмлэндээдэлсэн, орчинцагийнболовсролтой, зөвхандлага, харьцаатай, чадварлаг, бүтээлчМонголхүнийг төлөвшүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Иймээс олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүгдийгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээс хүсч байгаа юм.

Та бүгд дор бүрнээ олон түмнээ соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Гэхдээ энэ үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, цогц хөтөлбөр болгох шаардлага тулгарч байна.

Бидэнд нийтийг хамарсан “Соёлын довтолгоон” хийж байсан түүхэн туршлага бий. 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргаж, 1959-1963 онуудад “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”,  ”Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван уриатай хэрэгжүүлж, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гаргаж чадсан.

Дараагийн нэг анхаарах зүйл бол Монгол түмний түүх, хэл бичиг, их соёл, урлагийн өв уламжлалыг хадгалж, хамгаалж, сэргээх ажил юм.

Бид алдаж, онож явсан бахархах түүхтэй, соёл, урлагийн агуу их өв, сантай баян улс.

Дэлхий дахинд тархсан Монголын биет болон биет бус соёлын өвийг  судлан тогтоож монголчуудынхаа хүртээл болгох, ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулах хэрэгтэй байна.

Монгол хүн- Монгол оюун ухаан-Монголын түүх - Монгол соёл – Монгол урлаг – Монгол уламжлал бол улс эх орны бахархал, үнэт зүйл  байх ёстой.

Соён гэгээрүүлэгч Та бүгд энэ амаргүй үүргийг нэр төртэй биелүүлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд сэтгэл гаргаж, зүтгэн ажиллаж, үр дүнд хүрч чадна гэдэгт би бат итгэж байна гэлээ. Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар гарсан санал, санаачилгад тулгуурлан төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC