Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ4 цаг 39 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 12 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа7 цаг 27 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 3 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 7 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 24 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ9 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав9 цаг 32 минутын өмнөУлаанбаатар 17 хэм дулаан9 цаг 34 минутын өмнөҮс шинээр засуулбал идээ ундаа олдоно9 цаг 35 минутын өмнөС.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

УИХ-ЫН БАС НЭГЭН ГИШҮҮН ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

/2-р сарын 22/  -  12 цаг 47 минут

Энэ талаар нэрээ нууцлахыг хүүссэн эх сурвалж баримт, мэдээлэл өглөө. Тус гишүүн нь Ховд аймагт албан томилолтоор явах үедээ уг хэргийг үйлдсэн байх магадлалтай байна. 2019 оны 2 сард сар шинийн өмнөхөн аймгийн төвийн ойролцоо жуулчны баазаас төв орох замд машин дотор үйлдэгдсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Хүчингийн хэргийн хохирогчийг тус УИХ-ын гишүүн мөнгөөр тохиролцоё үгүй бол өөрөөр ярина шүү гэж сүрдүүлсэн байна. Хохирогч өөрөө гомдол гаргахгүй байхаар тохиролцсон боловч төрсөн эгч нь энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж мэдээлэл өгсөн байна. Гэвч хохирогч айдаст автсанаасаа болж эгчийнхээ бичсэн өргөдлийн материал дээр гарын үсэг зурахаас татгалзан цагдаагийн газарт очоогүй байна.

Хохирогч Х нь Ховд аймгийн нэгэн ресторанд зөөгч хийдэг ба тухайн өдөр рестораныхаа захиралыг даган хоёр хүний хамт тухайн жуулчны баазын караокед очжээ. Захирал Б нь түүнийг УИХ-ын гишүүн П-тэй танилцуулан хамт наргиж эхэлсэн байна. Хохирогч Х-д түүний захирал Б-нь УИХ-ын гишүүн П-ээр том ажил бүтээлгэх гэж байгаа тухай ярьсан байдаг. Шөнийн 02 цагийн орчим тэд нилээд согтоцгоож УИХ-ын гишүүн П-нь баазыг орхин зочид буудал руу хүргүүлэхээр жолоочоо дууджээ. Харин гарахдаа хохирогч Х-д хандаж “ах нь нилээд согтсон байна, намайг машин руу дөхүүлээд өг” гэж хэлээд сугадаж гарсан байна. Ингээд машины арын суудалд хамт сууж чамайг гэрт чинь хүргээд өгье гээд машин хөдөлжээ. Хохирогч Х-“би цүнхээ орхичихсон байна” гэж хэлсэн боловч түүнийг тоогоогүй байна. Тэрээр машины ардаас архи гаргаж Х-г шахаж, элдвээр оролдон бэлгийн ажил хийжээ. Тэр оройноо Х-г гэрийнх нь гадаа буулгаад явсан ба маргааш өглөө нь 10 цагийн үед УИХ-ын гишүүн П-ийн жолооч нь түүний цүнхийг гэрт нь авчирч өгчээ. Ингэхдээ түүний цүхэнд боодолтой 10 мянгатын дэвсгэрт буюу 1 сая төгрөг хийсэн байжээ.

Одоогоор хохирогч Х-ийн эгчтэй цагдаагийн байгууллагаас дахин холбогдох гээд чадахгүй байгаа юм байна. Хохирогчийн эгч нь ямар нэгэн байдлаар дарамтанд орсон байж болзошгүй талаар түүний ойрын хүн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгчээ.

Эх сурвалж:SERUULEG.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC