Шинэ мэдээ

Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31АНУ Ираны асуудал хурцдав1 сар 9. 9:29Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн1 сар 9. 9:21

Өглөөний наранд залбирахын учир

/2-р сарын 25/  -  11 цаг 25 минут

Би их “шашин”-лаг хүн. Гэхдээ би өглөө болгон аливаа бурханд биш харин наранд залбирдаг. Адгийн үйлдэл хийсэн хүнийг ч элбэрэн ээдэг, нэг ч өдөр алгасалгүй өгөөмөр нь аргагүй манддаг, хүн төрөлхтнөөс хэдэн зуу дахин илүү насыг насалсан учраас нарны туяанд өөрийнхөө бодол сэтгэлийг даатгаж сүсэглэхэд юунаас ч илүү их итгэл үнэмшил төрдөг юм. Яаж гэдгийг нь чамтай хуваалцъя.

Өглөө эртлэн босоод, цайгаа тухтайхан уунгаа өдрийн ажлаа төлөвлөн суухын жаргалыг мэдэрч байсан биз дээ? Ай, мөн ч сайхан шүү. Үүнээс гадна өдөр бүрийг өөдрөг угтахад хамгийн чухал зүйлсийн нэг нь миний хувьд өглөөний нарны сайхныг биширч, цонхон дээрээ юмуу тагтан дээрээ гарч зогсоод нартай ярилцах 5 хором байдаг. Ингэхдээ мандаж буй нар зүгт хараад хоёр гарын алгаа нар луу харуулан зогсоод, нарны элч хэрхэн гарыг чинь, нүүрийг чинь ээж байгааг нүдээ аниад мэдэрнэ. Тэгээд “Алтан нар минь өнгөт цацрагаараа амьдралыг минь гийж хайрла” гэж 3 удаа үнэн сэтгэлээсээ давтан хэлээд амьдралдаа, эргэн тойрондоо талархах 3 шалтгааныг хэлнэ.

Жишээ нь:
1. Гэр бүлийн гишүүд минь эрүүл энх, эсэн мэнд байгаад талархья
2. Ухаалаг хөөрхөн охины ээж болгосонд баярлалаа, үрээрээ маш их бахархаж байна. Бяцхан биед нь баймгүй хэрсүү байдал нь заримдаа намайг гайхшируулах юм.
3. Амьдралд тохиосон өөрчлөлт бүхэнд дасах чадвар хайрласанд баярлалаа. Одоо би өөрчлөлт бүрээс сайн талыг харах чадварт илүү их гаршиж байна гэх мэт бодитой, үнэхээр талархууштай зүйлсийг олж хэлээрэй. Эсвэл яг хүсч байсан бэлгийг минь өгсөн хайртай найздаа баярлалаа, өнөөдөр дуртай даашинзаа өмсөх боломж олгосон цаг агаарт баярлалаа, цээж дүүрэн амьсгалах боломж олгосон сэвэлзүүр салхинд баярлалаа гэх мэт дээрхээс энгийн зүйлс ч байсан болно. Анзаарах юм бол, амьдралд талархах шалтгаан өглөө бүр шинээр төрдөг.

Өглөөд ямар нэг шалтгаанаар наранд мөргөж амжаагүй бол өдрийн хурц наранд ч бас дасгалаа хийж болно. Гадаа нарны шууд тусгалд илүү үр дүнтэй ч цонхоор туссан наранд ч хийх боломжтой. Гол нь сэтгэлийг чинь ариусгах зорилготой тул өөрөө л итгэж чадвал сэтгэл санаа хавьгүй дээрдсэнээ мэдрэх болно. Нарны элчийг мэдрэх бүртээ гэрэл гэгээг нь өөртөө шингээж байна гэж бодоод, гүнзгийг амьсгал аван 2 хором зогсоход л хангалттай. Ингэж талархлаар эхлүүлсэн өдөр чинь энгийн нэг өдрүүдээс хамаагүй өнгөлөг байх болно гэдэгт 100 хувь баталгаа өгье.

Зөвхөн өглөө эрт боссоны үр шимээр бидэнд эрүүл саруул байдал, элбэг баян амьдрал, сэргэлэн ухаан бэлгэнд ирдэг гэдэг хэллэг бий. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар нэгэн сонирхолтой үзүүлэлт гарч ирсэн нь алдартай зохиолч, судлаач, гүн ухаанч, суут ухаантан гэх мэт оюуны чадамжаа жирийн хүнээс илүү ашиглаж чадсан хүмүүсийн дийлэнх нь өглөөний 5-8 цагийн хооронд ажлынхаа голыг хийдэг байсан ба тухайн цагт шинэ санаа, бүтээлч байдал нь хамгийн өндөр байдаг байжээ. Гэвч бид тэр “алтан” цагт яадаг билээ? Дуг нойрондоо дугжирч байдаг...



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC