Шинэ мэдээ

Ажлаа төлөвлөдөггүй БСШУСЯ-ны удирдлагуудаас болж сурагчид хичээлийн хоцрогдолд орсоор байх уу9 сар 19. 10:19Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 19. 10:17Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 19. 10:17Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 19. 10:16Засгийн газрын хуралдаан болж байна9 сар 18. 12:46У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ9 сар 16. 16:55Сэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36

Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

/3-р сарын 6/  -  15 цаг 07 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулжээ.

  Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгасан байна.

    Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв.

  Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн.

  Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

  Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар зэргээс болж борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC