Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ2 цаг 35 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна4 цаг 12 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа5 цаг 20 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна5 цаг 26 минутын өмнөБайнгын хороод хуралдана5 цаг 28 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 цаг 28 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна5 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллана

/3-р сарын 7/  -  8 цаг 58 минут

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Тэрбээр,

Манай улс хүйсийн тэгш байдын үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 68 дугаар байрт бичигдэж байна. Энэ муу үзүүлэлт биш. Гэхдээ тайвширч болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байгаа хүмүүс бол манай охид, эмэгтэйчүүд байсаар л байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг буурч байна. Гэхдээ хүчирхийлэл байсаар л байна.  Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг.

Өнөөдөртөрийн албанд ажиллагчдын  60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2018 оноос эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлсэн. Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар цаашид ч онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC