Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ1 цаг 52 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна3 цаг 29 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа4 цаг 37 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна4 цаг 43 минутын өмнөБайнгын хороод хуралдана4 цаг 45 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна4 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

/3-р сарын 12/  -  9 цаг 57 минут

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний дэгдэлтүүд гарч хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт хохирол учруулсаар байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Бүгд найрамдах Конго улсад Эбола вирусын халдварын дэгдэлт, Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун эргийн бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсийн Украйн, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тогтмол бүртгэгдэж байгаа нь агаарын тээврийн зорчигчдоор дамжин  нэг тивээс нөгөө тивд богино хугацаанд тархах эрсдэл үүсч байна.

Та гадаад орныг зорих гэж байгаа бол тухайн улс оронд гарч буй халдварт өвчний талаархи мэдээллийг цахим хэрэгслээр болон холбогдох мэргэжлийн байгууллага тухайлбал: Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зөвлөмж сэрэмжлүүлэг авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.

Зорчигч та:

·  Тухайн оронд гарч буй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах

·  Гадаад улсад зорчихдоо хувийн ариун цэврийг сайтар сахих, хоол хүнсний эрүүл ахуйг хангах

·  Хэрэв та гадаад улсад зорчихдоо халдварт өвчний тэмдэг /тууралт, халуурах/ илэрсэн тохиолдолд тус орны Эрүүл мэндийн байгууллагад хандах

·  Хэрэв та онгоцоор зорчин явах үед өвчний шинж тэмдэг /тууралт, халуурах/  илэрвэл онгоцны үйлчлэгчид даруй мэдэгдэж анхны тусламж авах

·  Улсын хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв мэдүүлэхээс гадна халдварт өвчний голомттой бүс нутгаар аялсан тухай мэдүүлж байх

·  Хэрэв таны аялал дуусаж гэртээ ирсэн үед өвчний шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 11-285530, 11-283204 дугаарын утсанд мэдэгдэж эмнэлгийн  тусламж, зөвлөмж авна уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC