Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ5 сар 24. 13:56"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"5 сар 24. 13:47ТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү5 сар 24. 13:32Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ5 сар 24. 13:26Улаанбаатарт бороотой5 сар 24. 13:22"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна

/3-р сарын 12/  -  13 цаг 17 минут

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо.

Гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Синохайдро Корпорейшн Лимитед” компаний Монгол улс дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Баянзүрх дүүргийн Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг Зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам.

Нийслэлчүүд өвөл, зунгүй Горхи Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газрууд руу явдаг. Монгол Улсад жилдээ ирдэг 600-700 мянган гадаад, дотоодын зочид бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх ажлыг зохион байгуулах ажил анхаарлын төвд байсаар ирсэн. Засгийн газар болон нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэж байна.

Замын ажилд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой. Ингэснээр иргэдийг орлоготой, ажилтай болгох юм.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байна. Зурагт нь өөрчлөлт оруулж явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж бэлэн болсон учир ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломж бүрдлээ. Налайхын зам ашиглалтад орсноор хотын ирээдүйн хөгжлийн суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно" гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC