Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ1 цаг 59 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна3 цаг 36 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа4 цаг 44 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна4 цаг 50 минутын өмнөБайнгын хороод хуралдана4 цаг 52 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ4 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна4 цаг 53 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

/3-р сарын 13/  -  10 цаг 00 минут

Өмнөговь аймгийн Ханбогд сум, ”Оюутолгой” ХХК-д инженерээр ажиллаж байсан Энэтхэг улсын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрчээ. ХӨСҮТ-өөс хийсэн лабораторийн шинжилгээгээр улаанбурхан өвчин болох нь нэгэнт батлагдсан тул ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газартай цахим хурал зохион байгуулж, хэрхэн ажиллах заавар чиглэлийг өгсөн байна.

Түүнчлэн өнөөдөр ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүний эмч нарын баг тус аймгийг зорьж, голомтын хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн тухай өвчтөн болон ойрын хавьтал болох халдвар авах магадлалтай 12 хүнийг тусгаарлан, эмчийн хяналтанд үзлэг шинжилгээнд хамруулан тандалт судалгааг үргэлжлүүлж байна.

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй тул Эрүүл мэндийн яамнаас  урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, өвчний голомтыг хумих чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж буй  бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 08-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалсан аж. 

2018 оны жилийн эцсийн байдлаас авч үзвэл Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Япон, Малайз, Украйн, Гүрж, Серби, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гарсан байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, халдвар тархах эрсдлээс хамгаалж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгожээ.

Мөн бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC