Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ2 цаг 34 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна4 цаг 11 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа5 цаг 19 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна5 цаг 25 минутын өмнөБайнгын хороод хуралдана5 цаг 27 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна5 цаг 28 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

АН-ын ЗОДООН

/3-р сарын 13/  -  10 цаг 59 минут

УИХ дахь АН-ын бүлэг удахгүй бүлэггүй болох сураг дуулдаж эхэллээ. Тус намын бүлэг нь 2016-оны сонгуулиас хойш сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй явсаар өдрийг хүрсэн гэхэд болно. Сөрөг хүчний үүрэг битгий хэл дотооддоо учраа олохгүй байсаар энэ парламентыг дуусгах бололтой.

Сүүлийн үед гишүүд нь хоорондоо муудалдаж, хэрүүлийн алим шидэлцэж эхлэснийг харахад энэ нам эвлэлдэн нэгдэх нь битгий хэл тарж, бутарч байгааг харуулж байна. Тухайлбал “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаарт  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх оролцсон. Энэ үеэр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод АТГ-ын газрын талаар нэлээд зүйлийг ярьсан. Шулуухан хэлэхэд Л.Гансүхийн ярилцлага ерөнхийдөө экс ерөнхийлөгчид хандсан гэхэд болохоор харагдана лээ. Ярилцлага ч байгаа онож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараагийн ярилцлагын зочноор орох хүсэлтээ сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд тавьсан боловч хүлээн аваагүй.

Ерөнхийдөө энэ удаагийн ярилцлагыг захиалгаар явуулсан  гэж ч хардах хүн цөөнгүй байна. Ямар сайхандаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Л.Мөнхбаясгаланд “удирдлагуудаасаа асуугаарай” гэж хэлж буй нь цаанаа бас л нэг зүйлийг хэлээд буй юм.

АН-ын томчуудын хэрүүл үүгээр дууссангүй. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Л.Болд гишүүн Хөгжлийн банкнаас 30,9 тэрбум төгрөг “Богд” банкиндаа авсан. Дараа нь найман сая доллар авсан. Нэг үгээр хэлбэл энэ хүн хоёр дахь удаагаа төрийн мөнгөөр банк байгуулсан. Эрх баригч нар яахаараа Болдод ингэж давуу эрх олгоод байдаг юм бэ. Өөрийгөө шударга хэмээн цээжээ дэлддэг Ж.Батзандан  эхнэрийнхээ картын дансанд орсон 200 сая төгрөгийн талаар яагаад тайлбар хийхгүй байгаа юм. Үүндээ тайлбар хийхийг Ардчилсан намын энгийн гишүүд бүгд шаардаж байгаа" гэв. АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн хийсэн мэдээллээ твиттертээ оруулсан байна. Харин түүний дор АН-ын гишүүдийн хэрүүл үргэлжилсээр. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Би С.Эрдэнэ шиг хулгайч биш болохоор юунаас ч айхгүй байна. Та манай эхнэрийг байнга ярьдаг боллоо. Жижгэрч дээ хөөрхий. Таны эхнэрүүдийн тухай би ярихгүй байгаа шүү, хүсвэл ярьж болно. Олон хүний аминд хүрсэн хулгайч их л сандарч дээ” хэмээн жиргэжээ. Үүнээс харахад АН-ын хэрүүл “тогооноосоо хальж”  нэлээн удаан үргэлжилж магадгүй байна.

Д.Болор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC