Шинэ мэдээ

Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зоджээ2 цаг 43 минутын өмнөГол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна4 цаг 20 минутын өмнө"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа5 цаг 28 минутын өмнөГал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна5 цаг 34 минутын өмнөБайнгын хороод хуралдана5 цаг 36 минутын өмнөҮс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 цаг 36 минутын өмнөУлаанбаатарт -3 хэм хүйтэн байна5 цаг 37 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа3 сар 18. 14:13"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ3 сар 18. 11:51Б.Махбалд холбогдох хэргийг шүүж байна3 сар 18. 11:10УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байна3 сар 18. 10:14ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ3 сар 18. 9:47Намын бүлгүүд хуралдана3 сар 18. 9:29УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд3 сар 18. 8:43Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 18. 8:38Улаанбаатарт 10 хэм дулаан байна3 сар 18. 8:35Үс засуулахад тохиромжгүй3 сар 18. 8:32Нам дагнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцно гэв3 сар 15. 12:42Улаанбаатарт 6 хэм дулаан байна3 сар 15. 9:05Үс засуулахад тохиромжгүй3 сар 15. 9:02

Улаанбаатарт 5 хэмийн дулаан байна

/3-р сарын 14/  -  8 цаг 43 минут

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 7-9 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 4-6 хэм дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 17,18-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC