Шинэ мэдээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд нэр дэвшинэ6 цаг 47 минутын өмнө"УИХ-ын үйл ажиллагаа бүр гөлийчлөө"6 цаг 57 минутын өмнөТБХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж ү7 цаг 12 минутын өмнөГ.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэлээ7 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт бороотой7 цаг 22 минутын өмнө"Талийгаачийн хамар, амнаас нь цус гарсан байсан"5 сар 23. 13:55"АН үнэхээр гашуудаж, эмгэнэж байгаа бол камер, микрофонгүй газар буян үйлд"5 сар 21. 13:27"Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээнд болж байна5 сар 18. 15:12Ардчилсан нам гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна5 сар 18. 14:23"Ерөнхийлөгч хуулиа уншдаггүй юм гэхэд ядаж хуулийнхаа нэрийг унш"5 сар 17. 14:28"Нэг мөсөн намаас хөөчих"5 сар 17. 12:38МАН:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улстөрийн хариуцлага тооцохоор болжээ5 сар 17. 12:28Эрүүл мэндийн яамны нэр бүхий мэргэжилтнүүдийг авлигалын хэргээр саатуулжээ5 сар 17. 11:31Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна5 сар 17. 11:05Сайжруулсан түлш борлуулах цэгүүд5 сар 17. 11:03Үс шинээр засуулбал жаргал үргэлжид ирнэ5 сар 17. 10:16Улаанбаатарт 10 хэм дулаан байна5 сар 17. 10:15Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна5 сар 16. 14:30Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д хандлаа5 сар 16. 14:02Туул, Сэлбэ голын эрэг дагуух ил задгай хог хаягдлыг 10 000 хүн нэгдэж цэвэрлэнэ5 сар 16. 13:27

Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчиллаа

/3-р сарын 14/  -  8 цаг 48 минут

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

“ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй борлуулалт хийжээ.  

Тус үзэсгэлэнд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо болон МИАТ ТӨХК болон А Стар Монгол, АБ Трэвел, Ар Монгол, Грэйт Чингис, Жуулчин, Нью Жуулчин, Монголын Нууц Товчоо, Натур тур, Ред Рок Ресорт, Цолмон Трэвел, Гэрэгэ Дижитал Технологи ХХК-иуд оролцож олон улсын аялал жуулчлалын байгууллагууд, тур операторууд болон жуулчдад Монгол Улсын аялал жуулчлалын цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчиллаа.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Монголын талбайд www.mongolia.travel вебсайтыг танилцуулах олон улсын хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тус цахим хуудас нь хиймэл оюун ухаанд тулгуурлан Монгол Улс, Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлан, шууд худалдан авалт хийх боломжийг аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд олгох томоохон төсөл юм.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ. Тус үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжлан Европ төдийгүй дэлхийн олон орны иргэдэд үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг хүргэдэг байна.

Манай Улс өнгөрсөн онд 529 гаруй мянган жуулчин хүлээн авч дотоодын эдийн засагт 569 сая гаруй ам долларын орлогыг оруулсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC