Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО9 цаг 44 минутын өмнөЯвган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс ажиллана10 сар 21. 10:01ЗӨВЛӨМЖ: Сайжруулсан түлшийг ХЭРХЭН ЗӨВ галлах вэ?10 сар 21. 9:19НӨАТ: 10 сая төгрөгийн ХОЁР азтан тодорлоо10 сар 21. 9:1438 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо10 сар 21. 9:09Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 18. 9:09Ванягийн Нэргүй: “Миний хайрын зүг” тоглолт маань 31-нд болно10 сар 18. 9:08Байгууллагын логоны бүтэлгүйтсэн 15 тохиолдол10 сар 16. 13:10Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг улс төрөөс ангид томилж чадах уу10 сар 16. 10:30Агаарын чанар: Ургах наран, Баянхошуу орчимд маш их бохирдолтой10 сар 16. 10:28НИТХ анхны нийтийн сонсголоо шахмал түлшний асуудлаар хийнэ10 сар 16. 9:08ӨНӨӨДӨР: Хүнсний үзэсгэлэн худалдаа болно10 сар 16. 9:03Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно10 сар 16. 9:03Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 9:02Япон улсыг сүүлийн 60 жилд тохиолдоогүй хүчтэй хар салхи дайран өнгөрлөө10 сар 14. 10:30Өнөөдөр болох үйл явдлууд10 сар 14. 10:29Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж10 сар 11. 9:51Африкт үйлдвэрлэсэн анхны ухаалаг гар утаснуудыг танилцуулжээ10 сар 11. 9:48Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ10 сар 11. 9:45Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 11. 8:52

Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

/3-р сарын 14/  -  9 цаг 02 минут

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч байгаа зэргийг ажлын хэсгийн гишүүдээс асууж тодруулсан юм. 

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэглээг бууруулах зорилгоор сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулсан, үйлдвэрээс гарч байгаа түлшний чанар сайн байгаа, сэрүүний улирал эхэлмэгц гэр хорооллын айл өрхүүдэд хэрхэн түгээж, борлуулахаар төлөвлөөд байгаа зэргийг ажлын хэсгийнхэн ЗГХЭГ-ын даргад дэлгэрэнгүй танилцуулав. Жилдээ 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа боловч уурхайгаас нүүрсээ татан авах тээвэрлэлтийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар энэ үеэр хэлсэн юм. Хариуд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уурхайн амнаас нүүрс татах тээвэрлэлтийн асуудлыг холбогдох яамдын сайд нартай хамтран ойрын үед шуурхай шийдвэрлэнэ” гэсэн юм.

Мөн ажлын хэсгийн зүгээс ЗГХЭГ-ын даргад хандаж ажлын хэсгийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, чиг үүргийг тодорхой болгох, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулж ирэхгүй байхад хяналт тавих цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын бүтэц, орон тоог шийдэх, тухайлбал агаарын бохирдол хариуцсан нэгж цагдаад байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүссэн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн утааг арилгах нь Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, нийслэлийн удирдлагуудын тус тусдаа хийх ажил биш, харин ажлаа хооронд нь уялдуулах, гал түлж байгаа хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгааг тодотгосон юм. Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зэргээр богино хугацаанд хийх ажлуудаа тодорхой болгосон шиг Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хаана, хэн юу хийх нь маш тодорхой, дараа нь хариуцсан эзэнтэй байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, урин дулаан боллоо гээд утааг марталгүйгээр харин ч шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлж ажиллах үүрэг, чиглэлийг тус ажлын хэсгийнхэнд өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC