Шинэ мэдээ

АН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ гэв8 сар 23. 14:54Цэцэрлэгийн бүртгэлийн хариуг эцэг, эхчүүдийн гар утас руу илгээж байна8 сар 23. 12:25Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна8 сар 23. 12:18ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!8 сар 23. 11:20Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна8 сар 23. 11:15Улаанбаатарт 24 хэм дулаан8 сар 23. 10:29Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 23. 10:28МАН-ын бүлэг гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгохоор санал нэгджээ8 сар 23. 9:58Өсвөрийн тамирчид зургаан алт хүртэв8 сар 23. 9:56Д.Сумъяабазар сайдыг огцрохыг шаардлаа8 сар 22. 15:45Гол, усны ослоос байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна8 сар 22. 14:08У.Хүрэлсүх: Архангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий аймагт байгалийн экосистемийг эвдэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла8 сар 22. 14:05Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв8 сар 22. 12:34Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 22. 11:35Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ8 сар 22. 11:30Ачааны автомашинаар таван давхар сараалжинд тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ8 сар 22. 11:27Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно8 сар 22. 11:24Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ8 сар 22. 11:20Үс шинээр засуулбал эд эдлэл, идээ ундаа олно8 сар 22. 10:58Улаанбаатарт 22 хэм дулаан байна8 сар 22. 10:58

Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажлыг шийдвэрлэх үүргийг өглөө

/3-р сарын 15/  -  8 цаг 50 минут

Хотын захирагч С.Амарсайхан баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө

Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нараар ахлуулсан баг өнөөдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, нөхцөл байдалтай  өглөөний 08:00 цагаас эхлэн танилцаж,  газар дээр нь зарим арга хэмжээг авч ажиллаа.

Эхлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд улсын төсвийн концессын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын талбай дээр очсон юм.

Засгийн газраас анх 2013 онд 72 сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гаргаж, “Рич голден буллс эдукэшн” компанийг шалгаруулсан байна. Заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй тус компанийн эрхийг нь 2015 онд түдгэлзүүлж, өөр компанид эрхийг нь шилжүүлж байжээ. Ингээд 2018 оны тавдугаар сард тухайн компанийн гэрээг сунгаж, нийслэлийн 23 байршилд бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 23 барилгыг барьж дуусгах чиглэл өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл газар шорооны ажлаас өөр дорвитой ажил хийгдээгүй байна. Сургууль цэцэрлэгийн 23 барилгын хувьд 50 хувийн гүйцэтгэлтэй нэг, үлдсэн байршлуудад суурийн ажил хийгдсэн төдий 5-20 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ.

Хотын даргын зүгээс заасан хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй, хариуцлага алдсан эдгээр компаниудтай хийсэн концессын гэрээг цуцлуулж, газрыг нийслэл өөрсдөө авч, улс  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах газаргүй байгаа сурууль, цэцэрлэгийн барилга барих ёстой гэж бодож байна. Бусад суурь цутгаад үлдээсэн газруудыг чөлөөлж, яаралтай энэ газруудыг ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Олон мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Улс, нийслэлээс эдгээр компанид боломж олгож, газраас авахуулаад бүх асуудлыг шийдвэрлэж өгсөн. Бүтээн байгуулалтын улирал эхэлчихээд байхад гүйцэтгэгч компани нь туслан гүйцэтгэгч компанитайгаа учраа олоогүй, барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа компаниуд сургууль цэцэрлэгийн барилгыг бариад ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулна гэдэг боломжгүй. Тийм учраас Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн захирал Б.Баярсайхан та концессын гэрээг цуцлах асуудлыг Засгийн газарт оруулах хэрэгтэй”  гэсэн саналыг илэрхийллээ. Мөн “Нийслэлээс эдгээр компанид олгосон газруудаа цуцалж, сургууль, цэцэрлэг гээд бусад нийгмийн байгууламжаа барих ажлаа хийнэ. Улс, нийслэлээс ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгахгүй, хариуцлагагүй хандаж байгаа газруудтай дахиж хамтран ажиллахгүй, тендэр, худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх асуудал дээр бид хатуу зогсоно” гэдгийг хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Манай яаманд сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна. Үнэхээр 40-50 хувь хүртэл барилгын ажил хийгдчихсэн байгаа газруудын ажлыг үргэлжлүүлэх боломж байна уу үгүй юу гэдгийг газар дээр нь очиж үзээд байхгүй гэвэл хот өөрсдөө газрын асуудлаа шийдэх хэрэгтэй. Дутуу орхигдсон барилгын ажлуудыг хэрхэн түргэвчлүүлэх үү гэдэг бодитой саналаа Барилгын хөгжлийн төв Засгийн газрын хуралд танилцуулаад, хариуцлагагүй ажилласан газруудын гэрээг цуцлах асуудлыг шийдэх нь зөв. Үүний дараа хот Улс, нийслэлийн төсвөөс баригдах сургууль, цэцэрлэгээ байршлыг нь өөрчилж барих боломжуудыг ярих хэрэгтэй” гэлээ.

Ё.Баатарбилэг “Очсон барилга бүр дээр мөнгө ярьсан, шантааж хийсэн хүмүүс байх юм”

Үүний дараа тус хороонд баригдаж байгаа 126 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилгыг барьж байгаа компани нь анх 2010 онд тендэрт шалгарч гэрээ байгуулсан байна. Газрын маргаанаас болж 2015 онд барилгын ажлыг эхлүүлсэн ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас болж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа аж. Уг барилгын ажлыг дуусгах үлдэгдэл 338 сая төгрөг, нэмэлтээр 458 сая төгрөгийг 2019 оны улсын төсөвт суулгаж өгсөн байна. Ирэх тавдугаар сарын 1-нд барилгын ажлыг бүрэн дуусгах гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулсан гэдгийг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа танилцууллаа.

Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Барилгын хөгжлийн төв, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэл, дүүргийн боловсролын газар манай яамны холбогдох хүмүүс бүгдээрээ тал талаасаа хяналтаа тавих хэрэгтэй. Явцын хяналтаа хаана хаанаа хүчтэй тавих хэрэгтэй. Очсон барилга бүр дээр мөнгө ярьсан, шантааж хийсэн хүмүүс байх юм. Энэ жил эхлэх 300 гаруй барилгын төслийг ийм маягтай эхлүүлж болохгүй” гэдгийг анхаарууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь ирж танилцаж байна. Яаралтай шийдвэрлэх асуудлууд олон бий. Барилгын ажил авсан комданиуд нь гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй, чанаргүй барих, хөрөнгө мөнгө нэмэлтээр шаардан, шалтаг шалтгаан ярьж байна. Гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй байгаа компаниудын гэрээг цуцлах шаардлагатай байна. Ингэж байж бид аль аль талдаа хариуцлагатай, үр дүнтэй ажлаа эрчимтэй явуулж, хүүхэд багачууудын сурах орчин, нөхцлийг сайжруулах боломжийг бүрдүүлэхгүй бол болохгүй.

Барилгын ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй 4-5 жил болж байгаа “Рич голден буллс эдукэшн” компанийн концессын эрхийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, цуцлуулах, газрын эрхийг цуцалж, бусад эх үүсвэрүүдээс санхүүжүүлж сургууль, цэцэрлэгийн ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй  байна” гэв.

“Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв нь концессыг цуцлая гэсэн байр сууртай байна. Манай яам бол сургууль, цэцэрлэгээ яаралтай хүлээж авах хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Гэтэл энэ 23 байршил дээр барилгын ажил нь үндсэндээ зогсчихсон. Гэтэл улсын төсөв дээр боловсролын салбарт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт тавигдчихаад байна. Үнэхээр энэ концессын гэрээний дагуу ажиллахгүй байгаа бол хот өөрөө газраа аваад улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаа явуулъя. Өнгөрсөн нэг сарын хугацаанд эдгээр 23 байршилд газар дээр нь ажиллахад барилгын ажлыг дуусгана гэсэн итгэл үнэмшил төрөхөөргүй байна” хэмээн БСШУС-ын сайд Г.Ганбаяр ярилаа.

Ямартай ч сургууль цэцэрлэг барихаар төлөвлөж, холбогдох газруудтай гэрээ контрактаа байгуулсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй явж ирсэн 23 газар байршил дэх компаниудын үйл ажиллагааг эргэн харж, нэн яаралтай шийдвэрлэх, сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхтэй холбоотой үүргийг холбогдох газруудад нь БСШУС-ын сайд, Хотын захирагчийн зүгээс гаргалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC