Шинэ мэдээ

МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ5 цаг 6 минутын өмнөБ.Хурц нарын есөн хүнийг яллах, цагаатгах эсэхийг өнөөдөр шийдэх үү6 цаг 14 минутын өмнөНамын бүлэг, зөвлөл хуралдана6 цаг 19 минутын өмнөҮс засуулбал сайнтай нөхөрлөнө6 цаг 22 минутын өмнөУлаанбаатарт бороотой, 18 хэм дулаан6 цаг 24 минутын өмнөСурагчийн дүрэмт хувцас, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна8 сар 17. 13:53Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана8 сар 17. 13:22УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалал8 сар 17. 13:19Үс засуулахад тохиромжгүй8 сар 17. 13:18Улаанбаатарт 20 хэм дулаан байна8 сар 17. 13:17Хөгц үүссэн иогурт худалдаалж байжээ8 сар 16. 17:12Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна8 сар 16. 17:06МАН-ын бүлэг нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй8 сар 16. 14:07Өнгөрсөн сард ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгджээ8 сар 16. 12:16Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь8 сар 16. 11:41Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана8 сар 16. 11:40Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна8 сар 16. 11:34МАН-ын бүлэг хуралдана8 сар 16. 11:28Үс засуулахад тохиромжгүй8 сар 16. 11:11Улаанбаатарт 19 хэм дулаан8 сар 16. 11:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

/3-р сарын 15/  -  8 цаг 53 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ.

  Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй  амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа.

Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв.

Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа хатагтай Хироко Хирахира илэрхийллээ. Мөн элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC