Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ26 минут 52 секундын өмнөБаянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа36 минут 53 секундын өмнөТүрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ44 минут 40 секундын өмнөДалай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй49 минут 57 секундын өмнөУлаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна54 минут 39 секундын өмнөНӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо56 минут 21 секундын өмнөСэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй1 цаг 25 минутын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ1 цаг 29 минутын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ

/3-р сарын 18/  -  9 цаг 47 минут

2019 оны 3 дугаар сарын 15-ны энэ өдөр Олон улсын хэрэглэгчийн байгууллагууд “Ухаалаг, итгэлтэй бараа, бүтээгдэхүүн” уриан дор Олон улсын хэрэглэгчийн өдрийг 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд 3 сарын 01- 15-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.
Үүнд:
- Хүүхэд, багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомжийн талаар мэдлэг олгох үүднээс “Хүүхэд хэрэглэгч” теле хичээлийг бэлтгэн түгээв.
- Сургуулийн орчинд худалдан борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийлээ.
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 150 гаруй сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудад “Хүүхэд хэрэглэгч” сургалтыг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга, “Хэрэглэгч гэж хэн бэ?”, “Аюулгүй ухаалаг бүтээгдэхүүн” гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав.
- Хэрэглэгчийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудаар аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт, мэдээлэл хийлээ.

- БСШУСЯамтай хамтран “Хүүхэд хэрэглэгч” гарын авлагыг боловсруулан гаргалаа.
- Мөн яамд, аймаг, сум, дүүргийн орон тооны бус хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлүүд нутаг дэвсгэр, салбар, чиглэлийн хүрээнд “Аюулгүй, ухаалаг бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулж байхаар болсон.
Энэ хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” өдөрлөг арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Тус арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг нар үг хэлж илтгэл тавилаа.
Хүүхэд бол хамгийн эрхэм, нандин хэрэглэгч бөгөөд тэдний хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал бол хүн бүрийн оролцоог чухалчилсан өргөн хүрээний ажил юм. Арга хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүүхэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн хүрээнд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хүүхэд хэрэглэгчийн асуудлыг анхааран үзэж хамтран ажиллах уриалга гаргалаа.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН
ТӨЛӨӨ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC