Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ4 цаг 57 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 30 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа7 цаг 45 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 21 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 25 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 42 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ9 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав9 цаг 50 минутын өмнөУлаанбаатар 17 хэм дулаан9 цаг 52 минутын өмнөҮс шинээр засуулбал идээ ундаа олдоно9 цаг 53 минутын өмнөС.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

"Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг хэлэлцэнэ

/3-р сарын 18/  -  11 цаг 51 минут

 Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2019.03.18) 10 цаг 07 минутад гишүүдийн 73.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

    Ээлжит бус чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд хуримтлагдсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцлов. 

    Мөн тэрбээр, Улсын Их Хурлын гишүүдэд хандаж, ээлжит бус чуулганаар гурван үндсэн чиглэлд анхаарч, хүчээ нэгтгэж ажиллахыг уриаллаа.  Тухайлбал, парпарламент ёсыг төлөвшүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, “Монгол Улсын Их Хурлын болон дэгийн хуульд оруулсан гишүүдийн сахилга, хариуцлагатай холбоотой заалтуудыг хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлэх нь энэ удаагийн чуулганы нэг онцлог” гэж байлаа.

    Түүнчлэн парламент хариуцлагатай, сахилгатай байж, ард түмнийхээ засаглах эрхийг хангах, Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг хийж хэрэгжүүлэх цаг нэгэнт болсныг дурдлаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгааг онцлов.

    Мөн парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатайг дурдахын зэрэгцээ Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харьцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хараат бус бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан гэв. 

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлыг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC