Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ4 цаг 37 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 10 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа7 цаг 25 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 1 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 5 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 22 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ9 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав9 цаг 30 минутын өмнөУлаанбаатар 17 хэм дулаан9 цаг 32 минутын өмнөҮс шинээр засуулбал идээ ундаа олдоно9 цаг 33 минутын өмнөС.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

"Эко алтан заамар" компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагдыг төрийн дээд одонгоор шагналаа

/3-р сарын 19/  -  8 цаг 57 минут

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан  болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад  төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр гардууллаа.

   Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.

 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д. Батсайхан, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нарыг,

 “Цэргийн гавьяаны одон”-оор Үндэсний аврах бригадын ахмад ажилтан Х.Буян, “Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, Үндэсний аврах бригадын ахмад ажилтан У.Бэгзсүрэн нарыг,

“Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батжаргал, ГСХ-ийн мэргэжилтэн, хошууч Ч.Мэндэлмаа, НОБГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа А.Чинбат,  Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, хошууч Л. Баянбаатар, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Буянсайхан, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн захирагч, хошууч Н. Мөнхбат, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Гэрэлт-Од, НОБГ-ын ахмад ажилтан Ж.Сонгоо, Үндэсний аврах бригадын Сургалт соёл хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө,  Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч О.Батзаяа, мөн ангийн ангийн аврагч, ахлагч Б. Энхбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Д.Баасанням, хээрийн хөдөлгөөнт эмнэлэгийн дарга-их эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б. Алтан-Эрдэнэ, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Б. Амаржаргал, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Д. Бийбиш,   мөн салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, ХСИС-ийн Гамшгаас хамгаалах тэнхмийн багш Ц.Ганчимэг нарыг,

  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн сантехникийн слесарь Д.Гантулга, ОБЕГ-ын “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн жолооч, туслах ажилтан Д.Эрдэнэбат, Үндэсний аврах бригадын тавиулангийн жижүүр Д.Очирхуяг, мөн бригадын цахилгаанчин Д. Улаанхүү нарыг,

  “Шударга журам медаль”-аар НОБГ-ын Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах дэслэгч Ж. Баярмагнай, БНД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч   Г. Ган-Од, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Мөнхтулга,  мөн ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Баяржаргал, мөн ангийн аврагч, дэслэгч Б. Идэрбат, Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б. Отгонбаяр, мөн салбарын аврагч, ахлагч Б.Батчулуун, мөн салбарын аврагч, ахлах ахлагч С. Ванчигцэрэн, мөн салбарын аврагч, ахлагч Ц.Галбадрах, мөн салбарын аврагч, дэд ахлагч Э.Нэргүйбаатар мөн салбарын аврагч, дэд ахлагч Б.Шарав-Арилдий, агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар, холбооны засвар үйлчилгээний техникч, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид,  мөн аймгийн  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана нарыг шагналаа.

  Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр  НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Содонтуяа, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, Д.Отгончулуун, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Эрдэнэжаргал, НОБГ-ын ахмад ажилтан Д. Нарантуяа ,Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан, мөн салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, Улаанбаатар хот Обьект-03 салбарын харуул Ц.Мөнхбат нарын 16 алба хаагчийг,

 “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хошууч М.Батмөнх, НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Мягмаржав, “ТЭЦ-2” ДЦС-ын гэрээт галын хэсгийн байцаагч, ахмад З.Билэгсайхан, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Баярбаатар, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т. Гантөмөр,  Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Батбаяр, СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э. Батхүү, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Батзориг,Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр  ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Гантулга, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Оргил, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч Ү. Хэрлэн нарын 25 алба хаагчийг тус тус шагнасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC