Шинэ мэдээ

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй12 минут 16 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ16 минут 28 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана7 сар 17. 10:45Үс засуулбал өвчин ирнэ7 сар 17. 10:44Улаанбаатарт 30 хэм дулаан байна7 сар 17. 10:42Сэтгэц нөлөөт эмийг хуурамч жороор олгож байжээ7 сар 16. 17:20Ерөнхийлөгч:УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлжээ7 сар 16. 13:57Баяр наадмын өдрүүдээр 14 хүн усанд осолдож нас баржээ7 сар 16. 13:37

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

/3-р сарын 19/  -  10 цаг 05 минут

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 12 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.

Тухайлбал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн хаагчид ажиллан, иргэн О-г нуураас эсэн мэнд гаргасан.

Түүнчлэн Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC