Шинэ мэдээ

У.ХҮРЭЛСҮХ: Ирэх 2020 онд цалин, тэтгэврийг нэмнэ6 цаг 31 минутын өмнөСэлбэ голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ9 сар 16. 13:07Амь насыг нь бүрэлгээд айлын хашаанд хаясан байжээ9 сар 16. 13:06ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорилоо9 сар 16. 13:05С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН9 сар 16. 10:56Г.Занданшатар: УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамт хийх хувилбар яригдсан9 сар 16. 10:52Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 16. 10:27Өнөөдөр төв талбайд Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ9 сар 16. 9:53Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ9 сар 13. 13:38ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 252 сая төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг өөртөө бэлэглүүлжээ!9 сар 13. 13:33“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм сунгах асуудлыг хэлэлцэнэ9 сар 13. 10:28МОНГОЛЫН ҮРСИЙН АМИНД МОДОН ЖОРЛОН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА9 сар 13. 10:27ОСОЛ: Том оврын хоёр автомашины голд жуулчид зорчиж явсан суудлын автомашинд хавчуулагдсан байжээ9 сар 13. 10:24Тамхинаас илүү хортой 8 хүнс9 сар 13. 9:38Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв9 сар 13. 9:36Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 сар 13. 8:35Энэ өдрийн зурхай9 сар 13. 8:30Цаг агаарын урьдчилсан мэдээ9 сар 13. 8:25МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өглөө9 сар 12. 13:12“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 11:57

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх сургалт эхэллээ

/3-р сарын 20/  -  11 цаг 07 минут

Вакцин дархлаажуулалтын "Глобал Алянс" сангийн санхүүжилтээр ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс хамтран халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэх бэлтгэл ажлын сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ӨЭМТ, эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, вакцинатор болон нийгмийн ажилтан, бусад холбогдох мэргэжилтнүүд сургалтанд хамрагдаж байна.
Сургалтад хамрагдсанаар дархлаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг эмч, сувилагч, нийгмийн ажилтан, халдвар судлагч болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн мэдлэг хандлага сайжирч, шинэ вакциныг нэвтрүүлэх үйл явц амжилттай хэрэгжих юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах зорилтыг тавьж ажилласны дүнд 1988 оныг 2008 онтой харьцуулахад өвчлөлийг 99 хувь бууруулсан ч зэрлэг омгийн полиовирүс Афганистан, Пакистан гэсэн 2 оронд нутагшмал хэвээр үлдсэн тул зөөвөрлөгдөн дэгдэлт үүсгэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс 2013 онд ДЭМБ-аас “Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. 

Дэлхий дахинд 2008-2013 онд бүртгэгдсэн вакцинаас үүдэлтэй омгоор үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөлийн 500 гаруй тохиолдлын 98 хувь нь 2-р хэв шинжээр үүсгэгдсэн байжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн улс орнууд 2016 оны дөрөвдүгээр сард халдварт саагийн 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэн аж.

Шилжилтийн дараа Монгол Улсад шинээр төрсөн 100 гаруй мянган хүүхдэд халдварт саагийн 2-р хэв шинжийн эсрэг дархлаа байхгүй тул тус дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдварт саагийн өвчлөл бусад орноос зөөвөрлөгдөн орж ирэх үед өвчлөх эрсдэл тулгарч байгаа юм. Иймд халдварт саагийн 1, 2, 3-р хэв шинжийг агуулсан идэвхигүйжүүлсэн вакциныг заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC