Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ5 цаг 28 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна8 цагийн өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа8 цаг 16 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 51 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 56 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино4 сар 26. 9:18“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ4 сар 26. 9:15Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав4 сар 26. 9:10Улаанбаатар 17 хэм дулаан4 сар 26. 9:08Үс шинээр засуулбал идээ ундаа олдоно4 сар 26. 9:07С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

“Хууль шүүхийн байгууллагаар далайлгаж миний амыг үдэх гэж байна”

/3-р сарын 21/  -  13 цаг 19 минут

МАХН-ын дарга Н.Энхбаяр намын гишүүдийнхээ хамт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “C1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой зарим зүйлийг ярьсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас дуудлаа.  “Эрдэнэт”-ийн 49%-ийн луйврын асуудлыг баримттай, эзэнтэй нь ярьснаас болж луйварт оролцсон хүмүүс эргэж худал гүжирдэж дайрах явдал гарч байна. Өөрсдийгөө буруугүй гэж харагдуулахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглаж байна. Хууль, шүүх тэдний гар хөл болж, биднийг  хэлмэгдүүлж байна.

Учир нь 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж ярьсныхаа төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлж, хохирогч болгож байсан удаатай.

Одоо намайг гүжирдэх гэж байна. Үнэнийг ярьсны төлөө цагдаа нь дууддаг. Цагдаа, шүүх, прокурорыг яаж ажилладгийг би сайн мэднэ. Мэдүүлэг авчихаад, “Мөрдөн байцаалт явж байгаа тул та юу ч ярьж болохгүй” гэж миний амыг үдэх гэж байна.

Үнэхээр шударга юм бол эхлээд “Эрдэнэт”-ийн 49%-аа тогтоо. Үнэхээр шударга юм бол “ждүчин” УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгаад, үнэн мөнийг нь тогтоочихоод намайг дууд.

Өнөөдөр хууль шүүхийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроо та бүхэн хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна. Цагдаа намайг дуудаж байгаа нь шинэ МАНАН үүсч байгаа юм болов уу гэж би хардаж байна.  Намайг дуудна гэж би бодоогүй” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC