Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ11 сар 11. 19:09Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд...11 сар 11. 14:272020 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг 8 хувиар нэмэгдүүлнэ11 сар 11. 10:26УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана11 сар 11. 9:53Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ11 сар 11. 9:53Хошууч генерал Б.Баярмагнай "Монголын Үндэсний фронт"-ыг орхилоо11 сар 11. 9:47Энэ өдрийн зурхай11 сар 11. 9:46Цаг агаарын урьдчилсан мэдээ11 сар 11. 9:45УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна.11 сар 8. 11:56Ерөнхий сайд газрын тос олборлолтын байдалтай танилцав11 сар 8. 11:02Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа11 сар 8. 10:54Д.БЯМБАСҮРЭН: САНГИЙН САЙД АА, ГОНШГОНОХ ХЭРЭГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БАЙ11 сар 8. 10:43Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна11 сар 8. 10:17Цагдаагийн 4,000 алба хаагч тэмээний ноосон хантаазтай болжээ11 сар 8. 10:14Энэ өдрийн зурхай11 сар 8. 9:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 8. 9:09ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ11 сар 6. 10:19МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА11 сар 6. 10:09Гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам гарцыг хаасан зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна11 сар 6. 9:50IT ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛ ОРОСТ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ11 сар 6. 9:47

Прокурорын орлогч, АТГ-ын даргыг томилох асуудлыг түр хойшлууллаа

/3-р сарын 25/  -  16 цаг 31 минут

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.03.25/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, С.Зориг агсны хэргийг шийдвэрлэх явцад иргэдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон. Гишүүд мэдээллийг сонсч, асуулт асууж саналаа хэлээд бүлгээс гурван шийдвэр гаргахаар тогтлоо. Үүнд, эрүүдэн шүүсэн асуудал байвал хүний эрх зөрчсөн, ардчилсан Монгол Улсад байж болшгүй асуудал гэж үзээд бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзжээ. . Иймд УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч, шийдвэр гаргах ёстой. Мөн эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллахаар болов. Цаашлаад, эрүүдэн шүүсэн асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэж, яаралтай шийдвэр гаргах ёстой гэж бүлгийн хурлаас шийдвэрлэлээ. Бүлгийн хурлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн хурлаар хэлэлцсэн хоёрдугаар асуудал нь УЕПГ-ын орлогч даргыг томилох байсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Прокурорын орлогч даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс шинэ прокурорын орлогчийг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг учраас олонхийн бүлэг хэлэлцлээ. Бүлгийн гишүүд энэ асуудлыг хойшлуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Шалтгаан нь, С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж, ҮАБЗ шийдвэр гарган түргэвчилсэн арга хэмжээ авах ёстой гэж үзсэн учраас прокурорын томилгооны асуудлыг түр хойшлуулах шийдвэрт хүрсэн.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн оны тавдугаар сард албан бичиг ирүүлсэн. “Одоо албан үүрэг гүйцэтгэж байгаа АТГ-ын дарга, дэд даргын хугацаа дууссан учраас дараагийн дарга нарыг томилж өгнө үү” гэсэн. Энэ асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргасан. Шийдвэр нь “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй. Тиймээс өргөн барьсан асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байдаг. Дээрх шийдвэртэй холбоотой Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэн байна. Иймд эрх зүйн маргаантай байгаа асуудлыг бүлэг дээр яаралтай шийдвэрлэх шаардлагагүй гэж үзээд хэлэлцэхийг хойшлууллаа” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
-С.Зориг агсны хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүсэн гэх асуудлын бичлэгийг прокурорын зөвшөөрөлгүй үзүүлнэ гэж шийдвэрлэсэн юм уу. Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган завсарлах гэж байна, тэгэхээр хаврын чуулган хүртэл энэ асуудал хойшлоно гэсэн үг үү?

-Бичлэгийн асуудлыг ойрын үед шийдвэрлэх байх. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх асуудал. УИХ энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэж, өнөө маргаашгүй тодорхой чиглэл гаргана. Прокурорын тухай асуудалд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарна. Иймд нэр дэвшигчийг судлана. Мөн С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүсэн асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй байна. Иймээс томилгоотой холбоотой асуудлыг багцад нь авч үзэх хэрэгтэй гэж шийдсэн.

-Эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой хоёр иргэнийг цагдан хорьсон гэсэн мэдээлэл байгаа. Хууль зүйн сайдын зүгээс ямар мэдээлэл өгсөн бэ?

-Бүлгийн хурал дээр хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх хүмүүстэй холбоотой мэдээлэл яригдаагүй.

-АТГ-ын даргад хэвлэлээр яригдаж байгаа хоёр хүн байгаа. Өөр ямар хүний нэр яригдаж байгаа юм бол?

-Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналыг байнгын хороо хэлэлцээд хугацаа дуусгавар болоогүй гэж үзсэн. Мөн Цэцийн шийдвэр гартал АТГ-ын даргыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 28-д заасан заалт нь зөвхөн төрийн албаны зөвлөлийн гишүүдэд холбоотой. Төрийн тусгай албан хаагчдийн тухайд өөр хуулиар зохицуулагдаж байгаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC