Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ5 цаг 28 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна8 цаг 1 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа8 цаг 16 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 52 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 56 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино4 сар 26. 9:18“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ4 сар 26. 9:15Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав4 сар 26. 9:10Улаанбаатар 17 хэм дулаан4 сар 26. 9:08Үс шинээр засуулбал идээ ундаа олдоно4 сар 26. 9:07С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

“Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлж эхэллээ

/3-р сарын 26/  -  8 цаг 32 минут

Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийнхэн утаа бууруулах дэвшилтэд технологи турших "Утаагүй вагон" төсөл хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Япон улсын "Эм Ай Эс" компанитай хамтран ажиллаж буй. Энэ хүрээндээ эхний ээлжинд зорчигч тээвэрлэх 20 галт тэргэний янданд Япон улсын "Japan Flare" төхөөрөмж суурилуулан өнөөдрөөс хөдөлгөөнд оролцуулж эхлэв. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс төслийн үйл явцын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах эл төслийн нийслэлийн ЗДТГ-аас дэмжиж 10 галт тэргэнд төхөөрөмж суурилуулахад шаардлагатай 140 сая төгрөгийн санхүүжилт шийдэж өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төслийн талаар "Улаанбаатар төмөр замын зорчигчийн галт тэрэгнүүд галлагааны улиралд 10 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж, тэр хэмжээгээр агаарыг бохирдуулж байгаа. Туршилтаар суурилуулсан уг төхөөрөмж нь зууханд дутуу шатсан угаарын хийг яндангаар гарах явцад өндөр дулааны хүчээр шатааж, түүнд агуулагдаж байгаа нарийн тоосонцорын хэмжээг бууруулдаг дэвшилтэд технологи. Утааг бодитоор бууруулж байгаа нь батлагдсан учраас холбогдох яам, газартай хамтран цаашдаа энэ төслийг үргэлжлүүлнэ" гэсэн юм.

"Улаанбаатар төмөр зам" ХНН нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зорчигч тээврийн 282 галт тэрэг галласны улмаас тухайн дүүргийн дөрвөн хорооны агаарт их хэмжээний тоос, тоосонцор тархдаг нь 3500 орчим айлын яндангаас гарах утааны хэмжээтэй тэнцэнэ гэсэн судалгаа бий.

Тодруулбал, Баруун дөрвөн зам, Х хороолол, 25 дугаар эмийн сан орчмын агаар бохирдол ихтэй байдаг гэсэн үг. Тэгвэл “Japan Flare” төхөөрөмжийг галт тэрэгний янданд суурилуулснаар гарах угаарын хийн агууламж 8.8, хүхрийн давхар исэл 4.1, агаарт тархах тоосонцор 12 дахин буурах юм байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC