Шинэ мэдээ

Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй24 минут 12 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэл эхэллээ28 минут 24 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана7 сар 17. 10:45Үс засуулбал өвчин ирнэ7 сар 17. 10:44Улаанбаатарт 30 хэм дулаан байна7 сар 17. 10:42Сэтгэц нөлөөт эмийг хуурамч жороор олгож байжээ7 сар 16. 17:20Ерөнхийлөгч:УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг хүргүүлжээ7 сар 16. 13:57Баяр наадмын өдрүүдээр 14 хүн усанд осолдож нас баржээ7 сар 16. 13:37

У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

/3-р сарын 26/  -  11 цаг 06 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад,

Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно гэж хэллээ.

Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC