Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв

/4-р сарын 3/  -  9 цаг 11 минут

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ.

Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ.

“Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай л адилхан. Захиалагч, гүйцэтгэгч, түүхий эд гэхэд блок, цемент, арматур гээд олон компани ордог. Үүнтэй л адилхан. Сибкабель, Автошил, Анартех гээд олон компани хоршиж үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн. Тэр хэрээрээ ажлын байр бий болгож, олон хүнийг цалинтай, компаниудыг ашигтай болгодог давуу талтай” гэж инженер Д.Жаргалсайхан Хотын захирагчид  танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан эко машиныг унаж үзээд “Ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон талаарх мэдээллийг өгч байна. Дараагийн захилагч нь Улаанбаатар хотын захиргаа байх болно” эко машин үйлдвэрлэгчдэд хандан хэллээ.  

Тэрбээр, Улаанбаатар хотод ийм автомашин олныг үйлдвэрлэвэл агаарын бохирдол буурах, замын түгжрэл багасах, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой талаар онцлов.

Уг машин 2 хүний суудалтай 2 цаг цэнэглээд 48 км/цагийн дээд хурдтайгаар 100 км замыг туулах чадвартай гэнэ. Ийм хэмжээний замыг туулсан цахилгааны зардалд ердөө л 2400 төгрөг зарцуулах юм байна гэж  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC