Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ4 цаг 43 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 16 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа7 цаг 31 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 7 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 11 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 28 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ9 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав9 цаг 36 минутын өмнөУлаанбаатар 17 хэм дулаан9 цаг 38 минутын өмнөҮс шинээр засуулбал идээ ундаа олдоно9 цаг 39 минутын өмнөС.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

Төрийн албан хаагчдыг казино тоглохыг хориглосон шийдвэрийг ТАЗ-д танилцууллаа

/4-р сарын 4/  -  9 цаг 15 минут

Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүллээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих...мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн. 

ЗГ-ын ээлжит хуралдаан дуусмагц төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой энэхүү чухал шийдвэрийг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзсан юм.  

Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гишүүд байгууллагынхаа бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хамрах хүрээ, төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр хийж байгаа ажлууд, төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн юм.  

ЗГ-ын өнөөдрийн хурлаас төрийн албаны бүх шатны дарга, албан хаагчдыг мөрийтэй тоглоом, казино тоглохыг хориглох шийдвэр гаргасан талаар Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийнхөнд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тиймээс ЗГ-аас гаргасан энэ шийдвэрийг ТӨБЗГ-тай хамтарч төрийн албан хаагчдад ойлгуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах, улирал тутамд энэ хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, хэрэгжилтийг нь хангуулах зэрэгт ТАЗ анхаарахыг Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийн гишүүдэд чиглэл болгосон юм.

Төрд ажиллаж буй хэн боловч гадаад, дотоодод казино, мөрийтэй бусад тоглоом тогловол ажлаас нь чөлөөлөх, хариуцлага хүлээлгэдэг болохоос гадна хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг ч мөн тодотгосон юм. Тэрбээр, “Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон. 

 

Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан. Гэтэл  
багш, эмч, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчид болохоор цалин нь амьдралдаа хүрэхгүй, Солонгост олон мянгаараа очиж 3 сараар ажиллаж байгаа. Тийм болохоор Засгийн газар үүнд анхаарч ийм шийдвэр гаргасан. Үүний хэрэгжилтийг ТАЗ хариуцаж, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаараарай” гэсэн юм.

 

  Үүнээс гадна Засгийн газраас Монгол улсын өнгөрсөн 27 жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийн хамгийн гол алдаа нь хөгжлийн бодлогын асуудал болон хүний нөөц буюу төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал байсан гэдгийг бас Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон.  Үүнтэй холбогдуулж Монгол улсын төрийн алба дараагийн 25 жилд ямар түвшинд хүрэх талаарх төсөөллөө тодорхойлж, 5, 6-р үеийн шинэтгэлээ боловсруулж ойрын үед уулзалт зохион байгуулж, эргэж танилцуулахыг чиглэл болгосон юм.

Мөн төрийн албыг үнэлж зарах хэмжээнд очсон байгааг хэрхэн засах вэ, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа чадварлаг хүмүүсийг төрийн албанд давуу эрхээр яаж татах вэ, төрийн албаны шинэчилсэн хуулийн шалгуурт нийцэхгүй байгаа хүмүүсийг хэрхэн цэгцлэх вэ гэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарах шаардлага үүсч байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлоод ТАЗ-ийг санасан хэмжээнд сайн ажиллаж байна хэмээн дүгнэсэн юм.

 

Энэ оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол улсын төрийн албан хаагчдын тоо 193,557 байгаа аж. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд анх баталж гаргаснаас хойш 2019 он хүртэл төрийн албаны шинэтгэлийг 4 үе шаттай хийгээд байгаа аж. Тиймээс төрийн албаны дараагийн шинэчлэлийг одооноос ярих шаардлагатай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC