Шинэ мэдээ

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ5 цаг 13 минутын өмнө“Эрдэнэс Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтарна7 цаг 46 минутын өмнө100 айлд хүн буудуулж нас барсан хэрэг гарлаа8 цаг 1 минутын өмнөДүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна9 цаг 37 минутын өмнө"Нарантуул" захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй яаралтай эмнэлэгт хүргэгджээ9 цаг 41 минутын өмнөБ.Хурцыг үргэлжлүүлэн хорино9 цаг 58 минутын өмнө“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ4 сар 26. 9:15Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав4 сар 26. 9:10Улаанбаатар 17 хэм дулаан4 сар 26. 9:08Үс шинээр засуулбал идээ ундаа олдоно4 сар 26. 9:07С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ4 сар 25. 20:08ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг түр саатуулжээ4 сар 24. 13:51Гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй4 сар 24. 12:02Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж эхэллээ4 сар 24. 11:56Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ4 сар 24. 11:02Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо4 сар 24. 9:22Үс засуулахад тохиромжгүй4 сар 24. 9:20Улаанбаатарт 7 хэм дулаан4 сар 24. 9:19Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна4 сар 24. 9:18Машины зогсоол байсан газарт усан оргилуур барина гэв4 сар 23. 17:30

Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгоно

/4-р сарын 4/  -  10 цаг 36 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгоно

Монгол Улсын Засгийн газраас оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр баталж гаргасан “ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох тухай журам”-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын илүү цагийн хөлс бүрэн олгогдохгүй байхаар тусгагдсан байсныг өөрчилж шинэчлэн батлав. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 1,2,3 дугаар сарын илүү цагийн цалин, хөлсний нэмэгдэлээ нөхөж авахаас гадна цаашид бүрэн тооцуулдаг болно.

Цэцэрлэгт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “гараас гарт” зарчмыг баримтлан хүүхдийг өглөө багшид нь, ажлын дараа эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Цэцэрлэгийн багш нар 07:30-19:30 цаг хүртэл ажиллаж, долоо хоногт 10, сард 40 цаг илүү ажилладаг байна. Оны эхнэээс мөрдөж байсан журмын дагуу цэцэрлэгийн багш нарын илүү ажилласан 24 цагийн нэмэгдэл олгогдохгүйгээр орхигдоод байсан бол өнөөдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу илүү цагийн нэмэгдэл бүрэн олгогддог болж дээр нь 1,2,3 дугаар сарын орхигдоод байсан илүү цагийн  нэмэгдэл нөхөж олгогдохоор боллоо. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 22391 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэдний илүү цагийн нэмэгдэлд 14,755.9 сая төгрөгийг төсөвлөжээ.  

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн илүү цагийн нэмэгдлийн тухайд мэргэжлийн багш дутагдалтай тохиолдол/ялангуяа хөдөө орон нутагт/, үндсэн багш жирэмсний амралт авах, ажлын долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар багш өвдсөн, чөлөө авсан үед нөхөж ажилласан багш нар илүү цагийн нэмэгдэл тооцуулан авч байна. 2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 46836 багш ажилагсдын цалин хөлсөнд нийт 512,233.8 сая төгрөг зарцуулахаас үүний 3.9 хувийг буюу 19,977.1 сая төгрөгийг багш нарын илүү цагийн нэмэгдэлд зарцуулах юм.

Мэргэжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар ЕБС-ын багш нар хичээл заах цагийнхаа дөнгөж 40 хүртэлх хувийг үндсэн зорилго буюу сурагчдад хичээл заахад зарцуулж чаддаг, үлдсэн хэсгийг шат шатны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар, бичиг цаас материал боловсруулах зэрэг шууд бус үүргийн ажилд зарцуулдаг нь тогтоогдсон байна. Иймд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, багш нарт нэмэлт үүрэг даалгавар өгөхгүй байх, бага ангийн сурагчдыг олон төрлийн уралдаан тэмцээнд хүчээр хамруулах, их дээд сургуулийн элсэлтэд бэлдэж буй төгсөх ангийн сурагчдын дунд нийтийг хамарсан олимпиад, уралдаан зохиож, заавал орохыг шаардан дарамт үүсгэхгүй байх зэргийг журамлаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг шат шатны боловсролын байгууллагын удирдлагууд орон нутгийн засаг дарга нарт даалгажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC