Шинэ мэдээ

Их хэмжээний бугын ясан эврийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ7 сар 22. 10:56Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа7 сар 22. 10:46Түрээсийн орон сууцны цахим бүртгэл эхэллээ7 сар 22. 10:38Далай ээжийг гадаад ертөнцөд таниулсан тайгын бүсгүй7 сар 22. 10:33Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан байна7 сар 22. 10:28НӨАТ: 10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо7 сар 22. 10:27Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй7 сар 22. 9:58Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ7 сар 22. 9:54Маргааш НӨАТ-ын сугалааны 50 саяын азтан тодорно7 сар 20. 14:03"ИХ ХУРД 8": Уяачийг “Land cruiser”, уралдаанч хүүг нэг өрөө байраар шагнана7 сар 20. 14:00Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:57Түрээсийн орон сууц 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байна7 сар 19. 16:41СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн амь насаа алдсан ноцтой осол гарлаа7 сар 19. 14:45ТАНИЛЦ:Цахим дуудлага худалдаагаар худалдах газруудын байршил7 сар 19. 11:41Улаанбаатарт бороотой, 20 хэм дулаан7 сар 19. 11:31Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно7 сар 19. 11:21Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 19. 11:12Түрээсийн орон сууцны шинэ журмыг танилцуулж байна7 сар 17. 15:16Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна7 сар 17. 12:02"Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна"7 сар 17. 10:52

Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа

/4-р сарын 4/  -  16 цаг 29 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өнөөдөр болж өндөрлөлөө.

Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.

Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар 3333 сурагч анх удаа уншсан бол энэ жил Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2222 сурагч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамтаар Сүхбаатарын талбайд уншлаа.

Шүлгийг уншихдаа сурагчид Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааны хэлбэрийг гаргаж зогссон юм.

Шүлэг уншсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу? Хүүхэд багачууд, хүндэт сурагчид аа.

Өнгөрсөн жил Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд анх уншиж, миний бие уг үйл ажиллагаанд хамтран оролцсон юм.

Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг.

Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүнтэй үндэстэн хэдэн зуун жилийн турш тэмцээд тусгаар тогтнож чадаагүй байгаа жишээ ч бий юм шүү. Гуравхан саяар тоологдох иргэдтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар, эрх чөлөөтэй оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой.

Өнөө жил Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль энэхүү арга хэмжээг уламжлан авч, тус сургуулийн 2222 сурагчийн хамт Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг өргөн дуулсан “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Хүүхэд багачуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой боллоо. Уламжлалт ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ирсэн бүгдэд баярлалаа.

Баяр хүргэе.

Мөнх тэнгэр Монгол Улсыг ивээж, тусгаар тогтнол бат орших болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуулийн хамт олонд гардуулж өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр Тусгаар тогтнол гэж бичсэнээс гадна, шүлгийг өнгөрсөн жил уншсан 3333, энэ жил уншсан 2222 хүүхдийг бэлэгдэн тоог сийлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC